Нийслэл удирдана гэдэг ДҮҮРЭГ УДИРДАХААС  чанга байгаа биз дээ! ОРЛОГЧОО
З.Батхуяг
Үйл явдал
/
2022-03-29

Жигжидсүрэнгийн Сандагсүрэн дарга бол яах аргагүй Д.Сумъяабазар даргын СҮҮДЭР. Түүнийг УИХ-ын гишүүн байхад л бие төлөөлөгчөөр нь ажиллаж, наануу цаануу юм хөөцөлдөж явсан тэрбээр “ХҮН ДАГАВАЛ АМ ТОСДДОГ”  бодит жишээг биеэрээ үлгэрлэж явсаар өнөөг хүрсэн.

Толгой хаашаа, бие тийшээ гэгчээр Сум дарга нь хаа очно гэнэ, Сандагаа дарга ч тийшээ гүйнэ. Сайн ахын хүчинд ДҮҮРЭГ удирдаад үзчихсэн тэрбээр 2020 оны орон нутгийн сонгуулиар нэг шат үсэрч нийслэлийн төлөөлөгч болонгуутаа шууд Засаг даргын орлогч болоод ТОМОРЧИХСОН ч Засгийн газрын тэргүүндээ гологдож тушаал буурч ХУРАНДАА ЧИНГИСТ мистээ булаалгачихсан азгүй залуу.

Ашгүй нэг юм Сумъяабазар дарга мугуйдалсаар байгаад өөрийн хүнээ эргүүлэн албан тушаалд нь томилов. Ингэж нэг юм ахиж хуучин албандаа ирсэн. Түүний хувьд яг үнэндээ нийслэл удирдана гэдэг амаргүй байгаа нь мэдээж. Хөгжил нь хоцрогдсон Сонгинохайрханыг дөрвөн жил даргалах нь амар байсан байж ч болох  л юм. Төлөөлөгч болсоноосоо хойш тэрбээр “Азийн сангийн дэмжлэгтэйгээр Сонгинохайрхан дүүргийн 2, 8, 15 дугаар хороодын номын сангуудад хүүхдэд зориулсан номын буланг тохижуулсан, Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны ахмадуудад төрийн дээд одон медаль гардуулсан” зэргээс өөр гоц гойд ажил хийгээгүй.

Хөөрхий минь түүнд одоо эрхэлж байгаа алба нь томдож, ажилчид нь гомдолж, бие нь багадаж, бэлчээр нь жижигдсээр. Учир нь тэр эрхэлж буй ажлаараа тод томруун гарч чадахгүй байна. З.Төмөртөмөө, Б.Одсүрэн нар нь олонд илүү танигдаж, дэмжлэг авч байгаагаас харахад мань эр Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч бус харин дөрөв, тавдугаарт эрэмбэлэгдэх хэмжээнд ажиллаж байгаа юм.

Сандагаа дарга аа!!! Өөрийн дургүй ажлаа гологдон байж хүчээр хийж байхаар мөрөөрөө төлөөлөгчөө хийгээд явбал яасан юм бэ

Сэтгэгдэл:
Таны IP: (18.226.104.27)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.