Х.Батбаасан: Хуурай сүүний 60 үйлдвэрээс 7 барьсан. 37 үйлдвэрийн тоног төхөөрөмж нь АГУУЛАХАД байгаа!!!
З.Батхуяг
Үйл явдал
/
2022-03-30

Хөгжлийн банкны зээлдэгч нар авсан зээлээ хэрхэн төлсөн талаар нээлттэй сонсгол явуулж байна. Хөгжлийн банканд нөлөөлсөн байж болзошгүй 20 улстөрчийг зарлав. Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт тавьж, шалгалт хийсэн талаарх Монгол Улсын Засгийн газар, Монгол банк болон аудитын тайлан, дүгнэлт зөвлөмжтэй танилцаж, дүнг УИХ-д танилцуулах үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Баттөмөр "Улстөрчдийн нөлөө, хамаарлын тухайд зарим зүйлийг тодруулахад Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулга "Хөтөл" ХК, ТОСК, Шинэ Яармагтай холбоотой төсөлд давуу эрх олгосон.УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг  Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн хувьчлалын асуудал дээр давуу эрх олгосон. УИХ-ын гишүүн С.Бямбацогтын Ховдын цементийн үйлдвэр бий. Энэ мэт 22 компанитай улстөрчдийг АТГ-т өгч, шалгуулах нь зүйтэй гэж ажлын хэсгийн зүгээс үзсэн" гэв.

Тэгвэл Хөгжлийн банкнаас авсан зээлийн эргэн төлөлтийн талаар “Монгол драй милк” ХХК-ийг төлөөлж Х.Батбаасан танилцуулга хийлээ. Тэрбээр “Хөгжлийн банкнаас 14,9 сая долларын зээл авсан. Малдаас шингэн сүү аваад түүнийгээ хуурай сүү болгох гол зорилготой үйлдвэр. Монгол улсын хэмжээнд 60 хуурай сүүний үйлдвэр байгуулна гэж тооцсон. Одоогийн байдлаар долоон үйлдвэр байгуулчилхсан. 23 үйлдвэрийн тоног төхөөрөмж нь Туушин болон өөрийн компанийн баталгаат үйлдвэрийн агуулхад ирсэн. 30 үйлдвэрийн тоног төхөөрөмж нь эрээний агуулхад багаа бөгөөд бид агуулахын түрээсийг нь төлөөд байж байна. Тодорхойгүй шалтгаанаар гацсан. Манай улс жилд 80 сая долларын хуурай сүүг гаднаас оруулж ирдэг. Монгол хуурай сүү төсөл хэрэгжсэнээр 80 сая долларын урсгалыг зогсоох ач холбогдолтой. Малчдын орлогыг нэмэгдүүлэх зорилготой төсөл юм шүү. Энэ төслийн анхны хөрөнгө оруулалт нь 34,5 сая доллар гэж тооцоолсон. Хөгжлийн банкнаас 2017 онд 14,7 сая доллар авсан. Уг нь 29 сая доллар авахаар Хөгжлийн банкинд анх яригдсан боловч олгогдсон нь бага зээл. Төслийг Монгол Улсын их хурлаас баталсан хууль, Засгийн газрын холбогдох тогтоолуудыг үндэслэж хэрэгжүүлэхээр болсон. Хөгжлийн банкны удирдлагуудтай бид уулзаж ярилцсан. Яг үйлдвэрээ эхлүүлье гэхээр банкнаас манайхыг чанаргүй зээлдэгч болгосон учраас үйлдвэрийн тоног төхөөрөмжийг ашиглах боломжгүй барьцаанд орчихсон. Уг зээлийг авахад барьцаа хөрөнгө гаргасан эцсийн барьцаалагч Х.Бат-Эрдэнэ гэдэг хүн Хөгжлийн банкны шинэ захирлуудтай уулзаж тохиролцсон. Алтай группийн зүгээс 2022 оны 12 сарын хугацаанд үндсэн зээлээ төлж барагдуулахаар болсон гэдгийг дуулгая” гэлээ

Сэтгэгдэл:
Таны IP: (3.148.113.229)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.