Хөгжлийн банкинд НӨЛӨӨЛСӨН 20 улстөрчийг АТГ-т өгч шалгуулна гэлээ!!!
З.Батхуяг
Үйл явдал
/
2022-03-30

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооноос өнөөдөр Хөгжлийн банкны асуудлаар ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулж байна. Хөгжлийн банканд нөлөөлсөн байж болзошгүй 20 улстөрчийг зарлав. Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт тавьж, шалгалт хийсэн талаарх Монгол Улсын Засгийн газар, Монгол банк болон аудитын тайлан, дүгнэлт зөвлөмжтэй танилцаж, дүнг УИХ-д танилцуулах үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Баттөмөр "Улстөрчдийн нөлөө, хамаарлын тухайд зарим зүйлийг тодруулахад Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулга "Хөтөл" ХК, ТОСК, Шинэ Яармагтай холбоотой төсөлд давуу эрх олгосон. УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг  Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн хувьчлалын асуудал дээр давуу эрх олгосон. УИХ-ын гишүүн С.Бямбацогтын Ховдын цементийн үйлдвэр бий. Энэ мэт 22 компанитай улстөрчдийг АТГ-т өгч, шалгуулах нь зүйтэй гэж ажлын хэсгийн зүгээс үзсэн" гэв.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.147.27.131)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.