Б.Мөнхбаатар: Сумдад маш том соёлын төв барьж байгаа ч 90 хувь нь дампуурсан
З.Батхуяг
Үйл явдал
/
2022-03-30

Барилга хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар "Сумын хөгжил, инженерийн дэд бүтцийн хангамж" төслийн талаар мэдээлэл өглөө. 

Тэрбээр "Зарим сумдад маш том соёлын төв барьж байгаа. Үр ашгийг хэн ч бодохгүй байна. 70 гаруй суманд хэрэгжүүлсэн төслийн 90 хувь нь дампуурсан.  Иймээс одоо хэрэгжүүлэх төслөө үр ашигтай байлгахын тулд өнөөдрийн хэлэлцүүлгийг зохион байгуулж байгаа. Дундговь аймгийн Гурвансайхан сумыг очиж үзэх хэрэгтэй. Хүмүүсийн хандлага яаж өөрчлөгдсөнийг харах нь зөв. Хандлагаа өөрчилж байж, сумандаа цэвэрлэх байгууламж, тохижилттой болно. 

Сумын дарга нар ажил хийгээд өг гэж ярьдаг. Иргэдтэйгээ ажиллаж чадахгүй даргад хэчнээн мөнгө өгөөд үр дүнгүй. Тиймээс сумын дарга нарыг чадавхжуулах төслийг ихээр хийх ёстой. Хүнтэй мэндлэхээс эхэлнэ. Дэд бүтцийн биш хүнтэй ажиллах төсөл юм. Иргэдтэй ажиллах асар их хэцүү.  Ирэх 10 жилд дөрвөн хотыг барина. Хөшигийн хөндий, Ханбогд, Цогтцэций, Даланзадгад, Сайншанд, Гурван Тэс, Дархан байх юм. Өөр хот бий болоход хэцүү. Энэ хотуудыг барьж, аймгийн төвүүдээ хөгжүүлж, бүсчилсэн хөгжлийг бий болгоно. Одоо бид хийхгүй бол бидний хүүхэд өнөөдрийн орчинд л амьдарна.  Засгийн газар солигдоход байнга хүмүүс солигддог нь хамгийн харамсалтай" гэдгийг хэлэв. 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.191.181.36)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.