Монгол улсын 21 аймгаас нийгмийн хөгжлийн үзүүлэлтээрээ сүүл мушгиж яваа аймаг бол Говь-Алтай аймаг. Аймаг нь хөгждөггүй мөртлөө дарга, удирдлагууд нь элдэв гэмт хэрэгт нэр холбогддог, идэж уудаг зэргээр АТГ-т шалгуулж байсан. 2020 оны орон нутгийн сонгуулиар энэ аймагт Ардчилсан нам ялалт байгуулж О.Амгаланбаатарын баг засаглаж байгаа. Тэгвэл түүний багийнхан татвар төлөгчдийн мөнгөөр тоглож, аймгаас хотын хооронд автобусаар зугаалж, бэлэг дурсгалд үрэн таран хийжээ.
Тодруулбал Говь-Алтай аймгийн Засаг даргын 2021 оны 09 дүгээр сарын 02-ний өдрийн А/401 тоот захирамжаар хоёр сая долоон зуун 93 мянган төгрөгийн зардал гаргаж 37 хүний бүрэлдэхүүнтэйгээр Улаанбаатар хотод ирж Ерөнхийлөгч У.Хүрэлсүх болон УИХ, Засгийн газрын гишүүдтэй уулзахаар хоёр хоногийн томилолтоор ирсэн байна.
Дээрх томилолт нь Монгол Улсын Засгийн газрын 43-р тогтоолын “1.5. салбарын хэмжээнд хийх сургалт, семинар, хурал, зөвлөгөөн болон газар дээрх хяналт-шалгалт зэргийг цахим хэлбэрээр зохион байгуулж, сургалт, семинар, хурал, зөвлөгөөн зэрэг арга хэмжээний болон дотоод албан томилолтын зардлыг хэмнэх; 1.6. Засгийн газрын шийдвэр гарснаас бусад баяр ёслол, тэмдэглэлт ой, урлагийн наадам, спортын уралдаан тэмцээн, салбарын өдөр, аялал зугаалга зэргийг зохион байгуулахгүй байх, шагнал, урамшуулал олгохгүй байх, зочин төлөөлөгч хүлээн авах, бэлэг дурсгал (цүнх, календарь, мэндчилгээ г.м)-ын зардлыг гаргахгүй байх” гэсэн заалтуудыг ЗӨРЧЭЭ!!
-
1 цаг 14 мин
-
21 цаг 31 мин
-
Өчигдөр 12 цаг 37 мин
-
Өчигдөр 10 цаг 02 мин
-
Өчигдөр 09 цаг 41 мин
-
Өчигдөр 10 цаг 02 мин
-
Уржигдар 11 цаг 07 мин
-
Уржигдар 11 цаг 00 мин
-
Уржигдар 11 цаг 03 мин
-
2025-01-04
-
Өчигдөр 09 цаг 41 мин
-
Уржигдар 08 цаг 51 мин
-
Уржигдар 09 цаг 06 мин
-
Уржигдар 09 цаг 59 мин
-
Уржигдар 08 цаг 48 мин
-
Уржигдар 09 цаг 12 мин
-
21 цаг 31 мин