Дундговийн Засаг Ц.Мөнхбат татвар төлөгчдийн мөнгийг СУРГАЛТ, ЗОЧИД БУУДАЛД зарцуулжээ!!!
З.Батхуяг
Үйл явдал
/
2022-04-03

Дундговь аймагт шийдэх асуудал олон бий. Говь өнөөг хүртэл усны нөөц хомстож байгаа. Гэтэл энэ аймгийн өнөөгийн дарга нар төвийн мөнгийг зүгээр л үрж тогложээ. Орон нутгийн хөгжлийн сангийн мөнгөөр нутаг орондоо хэрэгтэй зүйл хийхийн оронд “Хүний нөөцийн хөтөлбөр”, АЗДТГ-ын “зочид буудал, гал тогооны засвар” зэрэгт зарцуулаад дуусчээ.

Улс даяараа Коронавирусийн халдвартай тэмцэж, төсвөө хэмнэж байхав Дундговийн дарга нар 10, 20 саяар нь мөнгө төгрөг бусад руу шилжүүлж үрэн таран хийж Засгийн газрын 43-р тогтоолыг зөрчжээ!! Тодруулбал, татвар төлөгчдийн 194 сая 953 мянга 522 төгрөгөөр ЗОЧИД БУУДАЛ засварт үрсэн бол 205 сая 837 мянган төгрөгийг “ХҮНИЙ НӨӨЦИЙН СУРГАЛТ”-д зориулж үр ашиггүй зарцуулсан байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.219.81.43)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.