Төрийн албаны зөвлөлөөс тогтоосон товын дагуу 2022 оны Төрийн албаны ерөнхий шалгалтын хуваарь гарлаа. Булган аймгийн хэмжээнд 147 иргэн бүртгүүлж 4 сарын 1-ны өдөртөө 5 ээлжээр шалгалт өгнө. Эхний ээлжийн шалгалтанд оролцогчид 8 цаг 15 минутанд бэлэн байх ёстой.
Шалгалтад оролцогч иргэний үнэмлэхтэйгээ шалгалт эхлэхээс 30 минутын өмнө ирж, танхимд суудлаа эзэлсэн байх шаардлагатай. Шалгалтын товлосон цагаас хоцрохгүй байхыг анхааруулж байна.
Шалгалтад орох иргэд exam.csc.gov.mn цахим системийн "Бүртгэлд хамрагдсан иргэд" цэс рүү орж, хаана, хэзээ, хэдэн цагт шалгалт өгөх товоо мэдэх боломжтой. Хэрвээ Та нэвтрэх эрх, нууц үгээ мартсан бол бүртгэлтэй гар утасны дугаартаа нэг удаагийн код хүлээн авч, нууц үгээ солино. Мөн баталгаажилтын хуудсаа хэвлэж ирнэ үү хэмээн шалгалт зохион байгуулах салбар комиссоос мэдээллээ
-
13 цаг 46 мин
-
18 цаг 23 мин
-
Уржигдар 18 цаг 16 мин
-
Уржигдар 16 цаг 20 мин
-
Уржигдар 15 цаг 18 мин
-
Уржигдар 10 цаг 02 мин
-
Уржигдар 14 цаг 48 мин
-
2025-01-04
-
Уржигдар 09 цаг 41 мин
-
Уржигдар 15 цаг 01 мин
-
Уржигдар 09 цаг 34 мин