Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүнийг сонгон шалгаруулах зар
Үйл явдал
/
2022-04-01

Компанийн тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.5.1, 81.5.2, 81.5.3 дахь заалт, 75 дугаар зүйлийн 75.4 дэх хэсгийг тус тус үндэслэн “Монголын төмөр зам” төрийн өмчит хувьцаат компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүний сонгон шалгаруулалтыг зарлаж байна.

Сонгон шалгаруулах хараат бус гишүүний тоо-3

Нэг. Хараат бус гишүүнд нэр дэвшигчид тавигдах шаардлага:

  1. Тухайн хуулийн этгээдийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүний үүргийг гүйцэтгэхэд шаардагдах ур чадвар, мэдлэг боловсрол, ажлын туршлагатай байх;
  2. Тухай хуулийн этгээдийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн байхад ашиг сонирхол үүсгэхгүй байх;
  3. Нэр дэвшигч нь өөрөө, эсхүл нэгдмэл сонирхолтой этгээдтэй хамтран компанийн энгийн хувьцааны таваас дээш хувийг эзэмшдэггүй байх;
  4. Нэр дэвшигч өөрөө, эсхүл нэгдмэл сонирхолтой этгээд нь компанийн болон компани оролцогч нь болж байгаа компанийн нэгдлийн бусад оролцогчид ажил, эрх бүхий албан тушаал эрхэлдэггүй, эсхүл сүүлийн 3 жилийн хугацаанд ажил, албан тушаал эрхэлж байгаагүй;
  5. Төрийн үйлчилгээнийхээс бусад төрийн алба хашдаггүй;
  6. Тухайн компанитай бизнесийн аливаа холбоогүй байх;
  7. Компанийн засаглалын сургалтад хамрагдаж, гэрчилгээ авсан байх.
  8. Төмөр зам, санхүү, эдийн засаг, нягтлан бодох бүртгэл, хууль эрх зүйн чиглэлээр мэргэшсэн бол давуу тал болно.

Хоёр. Нэр дэвшигчийн бүрдүүлэх баримт бичгийн жагсаалт:

  1. Сонгон шалгаруулалтад оролцохыг хүссэн өргөдөл;
  2. Төрийн албан хаагчийн анкет, 2 хувь 4х6 хэмжээтэй цээж зураг;
  3. Оршин суугаа газрын тодорхойлолт;
  4. Ажил байдлын тодорхойлолт (ажил эрхэлдэг иргэн байгууллагаас  тодорхойлолт авч ирэх, ажил эрхэлдэггүй иргэн өөрийн хийж гүйцэтгэсэн ажлын талаарх мэдээллийг, нотлох баримтын хамт ирүүлэх);
  5. Нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар;
  6. Боловсролын диплом, үнэмлэх, бусад сургалт, семинарт хамрагдсан гэрчилгээ, сертификатын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар;
  7. Иргэний үнэмлэхийннотариатаар гэрчлүүлсэнхуулбар;
  8. Компанийн засаглалын гэрчилгээний хуулбар;
  9. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан болон байгаа эсэх талаарх тодорхойлолт.

Гурав. Сонгон шалгаруулалтын баримт бичигхүлээн авах хугацаа, газар:

Сонгон шалгаруулалтад оролцох иргэний баримт бичгийг2022оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 17:00цаг хүртэл хүлээн авна.

Дөрөв. Сонгон шалгаруулалтын баримт бичиг хүлээн авах газар:

Монгол Улс, Улаанбаатар хот, Чингисийн өргөн чөлөө -11, Засгийн газрын 13 дугаар байрны407 тоот өрөөнд хүлээн авна.

Анхаарах зүйлс:

  1. Баримт бичгийгбитүүмжилсэн байх ба дугтуйн гадна талд “Монголын төмөр зам” ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн Нэр дэвшүүлэх түр хороонд гэж хаяглан, сонгон шалгаруулалтад оролцогч иргэний оршин суугаахаяг, холбоо барих утасны дугаарыггаргацтай бичнэ.
  2. Нэг дугтуйнд зөвхөн 1 сонгон шалгаруулалтын баримт бичгийг хийнэ.
  3. Баримт бичгийгсонгон шалгаруулалтын дараа буцаан олгохгүй болно.
  4. Хугацаа хоцорсон баримт бичгийгхүлээн авахаас татгалзана.
  5. Баримт бичгийнбүрдэл дутуу тохиолдолд сонгон шалгаруулалтаас хасна.
  6. Сонгон шалгаруулалтын шаардлага хангасан иргэнтэй холбоо барина.

Нэмэлт мэдээллийг 21-243401, 88027841 дугаарын утаснаас авна уу..


 НЭР ДЭВШҮҮЛЭХ ТҮР ХОРОО

Сэтгэгдэл:
Таны IP: (3.144.47.208)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.