Монгол Улсын “Төрийн дууллын өдөр”-ийг тохиолдуулан Өмнөговь аймгийн удирдлагууд, төрийн байгууллагын албан хаагчид, сурагчид, иргэд Батмөнх Даян хааны талбайд хуран цуглаж, Монгол Улсын Төрийн дууллаа 21 аймагт нэгэн зэрэг эгшиглүүлж буй ёслол хүндэтгэлд өргөн дэлгэр оролцлоо.
Энэхүү арга хэмжээ нь Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын бэлгэ тэмдэг болсон Төрийн дууллаа эрхэмлэн дээдлэх, үндэсний бахархал, эх оронч үзлийг төлөвшүүлэх, ард иргэдийн эв нэгдлийг бэхжүүлэх ач холбогдолтой юм. Төрийн дуулал бол монгол хүн бүрийн эх орноо хайрлах сэтгэл, өв соёл, түүхэн уламжлал, тусгаар тогтнолын үнэ цэнийг илэрхийлсэн эрхэм бэлгэ тэмдэг билээ. Эх орныхоо тусгаар тогтнол, эв нэгдэл, хөгжил дэвшлийг бэлгэдэн Төрийн дууллаа хүндэтгэн эгшиглүүлсэн Өмнөговьчууддаа талархал илэрхийлье.
-
4 цаг 31 мин
-
Өчигдөр 19 цаг 21 мин
-
Өчигдөр 19 цаг 08 мин
-
Өчигдөр 15 цаг 28 мин
-
Өчигдөр 15 цаг 23 мин
-
Өчигдөр 15 цаг 19 мин
-
Өчигдөр 15 цаг 13 мин
-
Өчигдөр 12 цаг 28 мин
-
Өчигдөр 12 цаг 24 мин
-
Өчигдөр 10 цаг 23 мин
-
Өчигдөр 10 цаг 18 мин
-
Өчигдөр 10 цаг 11 мин
-
Өчигдөр 10 цаг 08 мин