Иргэдийн гомдлыг шийдвэрлэх хүртэл РЦНК-ын баруун талын барилгын ажлыг зогсоожээ
Г.Алтанзагас
Үйл явдал
/
2023-07-27

Баянзүрх дүүргийн 1-р хороо буюу РЦНК -гийн баруун талд барилга барьж буйг оршин суугч иргэд эсэргүүцэж байгаа. Үүнтэй холбогдуулан Нийслэлийн Засаг даргын захирамж гарган, иргэдийн санал гомдол эцэслэн шийдвэрлэх хүртэл тухайн барилгын архитектур төлөвлөлтийн даалгаврын биелэлтийг түдгэлзүүлж, барилга угсралтын үйл ажиллагааг зогсоохоор болсон. 

Захирамжийн хэрэгжилтийг, Хот байгуулалт, хөгжлийн газар, Нийслэлийн Цагдаагийн удирдах газар хангаж ажиллана. 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.225.195.153)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.