Э:Аймгийн 2025 оны төсвийн төслийг төрийн аудитын газарт өргөн барьлаа
Үйл явдал
/
2024-11-20

 Төсвийн тухай хуулийн дагуу арваннэгдүгээр сарын 20-ны дотор дараа оны төсвийн төслийг төрийн аудитын газарт хянуулахаар өргөн барих хуультай. Хуулийн хүрээнд аймгийн 2025 оны төсвийн төслийг хянуулж, дүгнэлт гаргуулахаар төрийн аудитын газарт өнөөдөр өргөн барилаа.  
         Аймгийн Засаг дарга Б.Зоригтбаяр нийт төсвийн орлого, зарлагыг 359,4 тэрбум байхаар тооцоолж төсвийн төслийг боловсруулсан талаар танилцууллаа. Мөн хэмнэлтийн тухай хуулийг баримтлан төрийн байгууллагуудаас ирүүлсэн авто машин болон тавилга эд хогшил худалдан авах хүсэлтийг энэ оны төсөвт тусгаагүй талаар дурьдлаа. 
       Мөн тэрээр “Ирэх жилүүдэд иргэдээс ирүүлсэн санал хүсэлтийг нэг бүрчлэн шийдвэрлэх зарчим барьж ажиллах бөгөөд хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажлууд ч иргэдийн саналд тулгуурлан хийгдэнэ” гэдгийг онцоллоо. 
           Хуулийн хугацаанд аймгийн төрийн аудит дүгнэлтээ гаргаж арванхоёрдугаар сарын 05-ны дотор ИТХ-аар 2025 оны аймгийн төсвийг хэлэлцүүлэх юм. 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (3.135.206.166)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.