Хороод нь ХОГОНДОО ДАРАГДАЖ, төрийн алба нь АВЛИГАД ИДЭГДСЭН Сүхбаатар дүүргийн удирдлагууд 97 саяар ОЙН МЕДАЛЬ хийлгэжээ!!
З.Батхуяг
Сэдэв, асуудал
/
Уржигдар 18 цаг 19 мин

Сүхбаатар дүүргийн Тамгын газрын дарга эмэгтэй бусдаас АВЛИГА АВЧ БАЙГААД үйлдэл дээрээ баригдсан. Төрийн албаны дарга нар, ялангуяа Ардчилсан нам засаглаж байгаа үед АВЛИГА ЦЭЦЭГЛЭДЭГ гэсэн ойлголтыг олон нийтэд төрүүлчихсэн.

Засгийн газар дээгүүрээ АН-тай эсвэж “ураг барилдчихсан” бол Сүхбаатар дүүргийн удирдлагууд ч засаглалаа хуваахын тулд МАН-тай “хуримлачихсан”. Хөл толгой нь олдохгүй МАНАН-тсан энэ цаг үед дарга нар ИДЭЖ УУХ, ОЙ ТЭМДЭГЛЭХ, МЕДАЛЬ ХИЙЛГЭХ, шагнал урамшуулалд татвар төлөгчдийн мөнгийг зүй бус зүйлд зарцуулжээ.

Тодруулбал “Дүүргийн материаллаг бааз бэхжүүлэх” гэсэн тендер зарлжээ. Тендерийн материалыг нээж үзвэл Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газар, Сүхбаатар дүүрэг үүсгэн байгуулагдсаны түүхт 60 жилийн ойн медаль хийлгэхэд шаардлагатай бараа материалын үзүүлэлт гэсэн хүснэгтэд 60 жилийн ойн медаль 4500 ширхэгийг хийлгэхээр болж нэг медалийг 10 мянга 890 төгрөгөөр тоооцон нийт 49 сая 5 мянган төгрөг, 4500 ширхэг медалийн хайрцагийг нэг ширхэгийг нь 9 мянга 350 төгрөгөөр тооцож 42 сая 75 мянган төгрөг, ойн медалийн хавтастай үнэмлэх хийлгэхэд 4 сая 950 мянган төгрөг, нийт 96 сая 30 мянган төгрөгийг ЗӨВХӨН МЕДАЛЬ ХИЙЛГЭХЭД зарцуулжээ.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
1
Сэтгэгдэл:
Таны IP: (18.191.190.165)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.