МАН-ынханы "ТОНОСОН" ХӨГЖЛИЙН БАНКНЫ цахим хаягийг 60 САЯАР ШИНЭЧЛЭХ нь чухал уу З.НАРАНТУЯА захирлаа!!
З.Батхуяг
Сэдэв, асуудал
/
2025-04-16

Үндэсний хэмжээний томоохон төслүүдийг санхүүжүүлэх зорилгоор байгуулж байсан Монгол Улсын Хөгжлийн банк МАН-ын тонуулчдын гарт өртөж, бага хүүтэй, урт хугацаатай зээл ихийг олгосноор дампуурах эрсдэлд ороод байсан билээ.  Улаанбаатар театрын тайзнаа хавтаст хэргүүдийг нь ярайтал өрж байгаад ШҮҮХ ХУРАЛ хийж өч төчнөөн энгийн иргэнийг буруутган, улстөрчдийг гэм буруугүй болгоод цагаатгасан дуулиантай асуудал байв. Улайм цайм танил талаа ашиглаж, 33 тэрбумын зээл гаргуулсан Х.Ганхуяг, Г.Дамдинням нар өнөөдөр төрийн ордонд инээгээд сууж байгаа.

Энэ банкийг ашгүй нэг юм хулгай улстөрчдийн шуналаас салгалаа гэтэл НАМЧДЫН ГАРТ ТҮЛХҮҮРИЙГ НЬ атгуулчихсан байх юм. Сангийн яамны мэдэлд байсан Хөгжлийн банк Ардчилсан намын дарга Лу-Гантөмөрийн халаасны банк болж, АН-ын залуучуудаар дүүрэв. Гүйцэтгэх захирал нь УИХ-ын гишүүн асан З.Нарантуяа.

З.Нарантуяа гишүүнийг энэ банкийг хөл дээр нь босгоод ирэх нь гэтэл намынхаа залууст найр тавьж өгчихөөд, өөрөө төсвийн мөнгөөр наргиад сууж байхын чинээ санасангүй.

БАРИМТ: Монгол Улсын Хөгжлийн банк 60 сая төгрөгөөр “ЦАХИМ ХУУДАС ШИНЭЭР ХИЙЛГЭХ” тендер зарлажээ.

БОДИТ БАЙДАЛ: Өнөөгийн ашиглаж байгаа цахим хуудас нь зураг, дүрс, өнгө үзэмж, агуулга, гадаад хэлний сонголт гээд доторх функцийн хувьд хэвийн ажиллаж байгаа.

ХУУЛЬД: Төр, түүний бүх шатны байгууллага, нийтийн алба, тэдгээрийн үйл ажиллагаанд санхүүгийн сахилга батыг мөрдүүлж, ил тод байдлыг хангах, үр ашгийг нэмэгдүүлэх, үрэлгэн байдлыг хязгаарлах, хяналт тавихтай холбогдсон харилцааг “Төрийн хэмнэлтийн тухай” хуулиар зохицуулна гэж заасан. Үүнд:

3.1.3.банк, санхүүгийн болон бусад салбарын төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээд, түүний албан тушаалтан; 3.1.4.банк, санхүүгийн болон бусад салбарын төрийн болон орон нутгийн өмчийн 50 болон түүнээс дээш хувийн оролцоотой хуулийн этгээд, түүний албан тушаалтанд энэ хууль хамаарна гэжээ.

Хуулийн 4.1.Хэмнэлтийн горим хэрэгжүүлэхэд 4.1.2.хүлээн зөвшөөрөгдөхүйц байх; 4.1.6.сахилга баттай байх; 4.2.1.зардал бууруулахад чиглэсэн арга хэмжээг энгийн ойлгомжтой, тууштай, өндөр сахилга баттайгаар зохион байгуулах; 4.2.2.хэмнэлтийн горим нь иргэд, олон нийтийн ашиг сонирхолд нийцэж, тэдний дэмжлэгийг хүлээхүйц түвшинд тодорхойлогдсон байхыг тус тус хуульчилсан байна.

З.Нарантуяа захирлын БАЙГУУЛЛАГЫНХАА ЦАХИМ ХАЯГИЙГ ШИНЭЧЛЭХ гэсэн тендер нь цагаан дээр хараар бичсэн Монгол улсын хуулийг зөрчсөн байгаа нь ХАРАМСАЛТАЙ. Наанаа хэмнэлт, үр өгөөжтэй байдал, төсвийн сахилга бат ярьдаг хүн ачир дээр ямар ч үр ашиггүй, үрэлгэн зарлага гаргах гэж байгаа нь өөрийнх нь ярьдаг ШУДАРГА ЁСТОЙ нийцэхгүй байна.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
1
Сэтгэгдэл:
Таны IP: (3.147.77.88)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.