УИХ-ын гишүүд ЦАЛИН ХӨЛС, УТАС, УНААНЫ зардлаасаа гадна УУЛЗАЛТ ЯРИА, ИДЭХ ХООЛНЫ ЗАРДЛАА ХҮРТЭЛ ТӨРӨӨС ДААЛГАДАГ болох нь. Тухайлбал Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгууд буюу зүүн бүсээс сонгогдсон МАН-ын таван гишүүн, /Ерөнхий сайдаас бусад/ АН-ын нэг гишүүнтэйгээ нийлээд орон нутагт уулзалт хэлэлцүүлэг хийж явахдаа ХООЛНЫХОО ЗАРДЛЫГ татвар төлөгчдөөс гаргуулсан байх нь анхаарал татна.
БАРИМТ: 2024 оны 12 дугаар сарын 17-ний өдөр Хэнтий аймгийн Засаг дарга Д.Аюурбунь А/663 тоот “Уулзалт хэлэлцүүлэг зохион байгуулахад хөрөнгө зарцуулах тухай” захирамжаар 4 сая 284 мянган төгрөгийг “Бүсчилсэн хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд УИХ-ын гишүүд болон сумдын Засаг дарга нарын хамтарсан уулзалт хэлэлцүүлэг зохион байгуулах” гэсэн утгаар зарлагадсан байна.
Ингэхдээ УИХ-ын гишүүдийг оролцуулсан 40 хүний өдрийн хоолонд 1 сая 726 мянган төгрөг, 40 хүний оройн хоолонд 2 сая 558 мянган төгрөгийг тус тус зарцуулжээ.
УИХ-аас “ТӨСВИЙН ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ” хууль батлан, Засгийн газар “Төрийн хэмнэлтийн 43-р тогтоол” зэргийг хэрэгжүүлж, сайд дарга нарыг хооллох, бэлэг дурсгал өгөх, найр наадам хийх зэргээр ТӨСВИЙН МӨНГИЙГ хэрэггүй зүйлд зарцуулахыг хориглосон.
Цагаан дээр хараар бичиж, цаашдаа ч хэлбэрэлтгүй дагаж мөрдөх хуулийг Хэнтий аймгийн Засаг дарга зөрчиж, төсвөөс цалинжиж, унаа, утас, зөвлөх, туслахынхаа цалинг гаргуулдаг ГИШҮҮДИЙГ ХООЛЛОСОН нь хууль дээгүүр гишгэсэн үйлдэл гэж дүгнэж болох юм.






Холбоотой мэдээ
-
16 цаг 13 мин
-
Уржигдар 18 цаг 33 мин
-
Уржигдар 18 цаг 30 мин
-
Уржигдар 18 цаг 28 мин
-
Уржигдар 18 цаг 25 мин
-
Уржигдар 18 цаг 20 мин
-
Уржигдар 18 цаг 18 мин
-
Уржигдар 18 цаг 16 мин
-
Уржигдар 14 цаг 11 мин
-
Уржигдар 13 цаг 37 мин
-
Уржигдар 13 цаг 30 мин
-
Уржигдар 13 цаг 19 мин
-
Уржигдар 18 цаг 20 мин