ДОРНОГОВЬ аймгийн ИТХ-ын төлөөлөгчид ВЕЬТНАМД хоёр хоног АЯЛАХ зардалд 139 САЯЫГ ЗАРЦУУЛЖЭЭ
З.Батхуяг
Сэдэв, асуудал
/
8 цаг 49 мин

Дорноговь аймгийн ИТХ-ын шинээр бүрдсэн төлөөлөгчдөө сонгуульд ялсаны шан болгож ВЕЬТНАМ улс руу аялуулжээ. Ингэхдээ татвар төлөгчдийн 139 сая 440 мянган төгрөгийг ИТХ-ын шинэхэн дарга Н.АЛДАРБАЯР захирамжлан зарцуулсан байна.

Ингэхдээ ИТХ-ын дарга нь 2025 оны 02 дугаар сарын 03-ний өдрөөс эхлэн “ТУРШЛАГА СУДЛУУЛАХ ТУХАЙ” гэсэн захирамждаа “Бүгд найрамдах Социалист Веьтнам улсад” засаг захиргааны зохион байгуулалт, нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагаатай танилцаж мэдээлэл солилцох, туршлага судлах, аялал жуулчлал, зам тээвэр, соёл спортын хөгжил, жижиг дунд үйлдвэртэй танилцахад зориулж төлөөлөгчдийн тойрогтоо ажиллах төсөв гэгчээс гаргажээ.

Задргаар нарийн үзвэл хоёр талын замын зардал, байр, хоол, хөтөч, орчуулгын үйлчилгээ гээд нэг төлөөлөгч 4 сая 980 мянган төгрөгийг олгожээ.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (18.217.52.224)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.