
Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын албаны дарга Л.Нямгэрэл өнөөдөр /2025.04.14/ “Экьюти Лаб” ТББ-ын төлөөллийг хүлээн авч ууллаа.
Уулзалтын үеэр “Экьюти Лаб” ТББ-ын Гүйцэтгэх захирал Э.Анударь тус байгууллагаас санаачлан хэрэгжүүлж буй үйл ажиллагаа болон хүүхдэд зориулсан “After school” аппликейшнийг танилцуулсан ба талууд тус аппликейшнээр дамжуулан “Байгалиа хамгаалъя” сарын аяны хүрээнд энэ талын мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх, ЕБС-ийн сурагчдад хууль, эрх зүйн мэдлэг олгох сургалт явуулах чиглэлээр хамтран ажиллахаар боллоо.
“After school” аппликейшн нь ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүд болон эцэг эхчүүдэд зориулсан өсөлт хөгжлийн цогц платформ аж. Тухайлбал, хүүхэд хичээлээс гадуур өөрийгөө хөгжүүлэх сургалтад хамрагдаж, нийгмийн идэвх оролцоогоо нэмэгдүүлэх, сэтгэл зүйн болон мэргэжил сонголтын зөвлөгөө, мэдээлэл авах боломжтой юм байна.






-
11 цаг 25 мин
-
17 цаг 12 мин
-
Уржигдар 18 цаг 33 мин
-
Уржигдар 18 цаг 30 мин
-
Уржигдар 18 цаг 28 мин
-
Уржигдар 18 цаг 25 мин
-
Уржигдар 18 цаг 20 мин
-
Уржигдар 18 цаг 18 мин
-
Уржигдар 18 цаг 16 мин
-
Уржигдар 14 цаг 11 мин
-
Уржигдар 13 цаг 37 мин
-
Уржигдар 13 цаг 30 мин
-
Уржигдар 13 цаг 19 мин
-
Уржигдар 18 цаг 20 мин