Дорноговийн Н.АЛДАРБАЯР дарга ӨВЧИН ЗОВЛОНГҮЙ байх домтой САНГИЙН БОЙПОР хийлгэж, өрөөндөө ЦАЙНЫ АЯГА, ГҮЦ АВЧЭЭ!!
З.Батхуяг
Сэдэв, асуудал
/
Уржигдар 13 цаг 19 мин

Дорноговь аймгийг УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Зам тээврийн хөгжлийн сайд Б.Дэлгэрсайханы бүрэн хяналт доор Н.Алдарбаяр, О.Батжаргал нар удирддаг. Цагаан тоос боссон, элсэнд дарагдсан эл аймгийн удирдлагууд ТӨСВИЙН МӨНГӨӨР аялаж, САНГИЙН БОЙПОР хийлгэж, ажилчиддаа ДАРХЛААЖУУЛАЛТЫН БҮТЭЭГДЭХҮҮН авч өгч, ЦАЙНЫ АЯГА авч татвар төлөгчдийн мөнгийг үр ашиггүй зарцуулжээ.

БАРИМТ: Дорноговь аймгийн ИТХ-ын дарга Н.АЛДАРБАЯР нар БНХАУ-ын Эрээн хотын Ардын төлөөлөгчдийн хурлын байнгын хорооны дарга Yan Hong-тай танилцах уулзалтыг 2025 оны 03 дугаар сард зохион байгуулжээ. Уулзалтын зориулж тус бүр нь 8.000 төгрөгийн үнэтэй номын хавчуурга 14 ширхэгийг, 20 мянган төгрөгийн үнэтэй 15 шоколад, 169 мянган төгрөгийн үнэтэй ноолууран ороолт нэг ширхэг, 589 мянган төгрөгөнд 234 литр бензин нийт 1 сая 173 мянга 599 төгрөгийг зарцуулсан байна.

БАРИМТ: 2025 оны 03 дугаар сарын 19-нд Дорноговь аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ажлын албаныханд зориулж тус бүр нь 116 мянга 625 төгрөгийн өртөг бүхий ДАРХЛААЖУУЛАЛТЫН БАГЦ 12 ширхэгийг авахад 1 сая 399 мянга 500 төгрөг гаргасан.

БАРИМТ: Дорноговь аймгийн ИТХ-ын дарга Н.АЛДАРБАЯР 2025 оны 03 дугаар сарын 31-нд “Зардал гаргах тухай” 76 тоот захирамж гаргаж, Дорноговь аймгийн ИТХ-аас тус аймагт ирсэн зочид төлөөлөгчдөд Монгол төрийг мандан бадруулах, ард түмнээ өвчин зовлонгүй, нутаг орноо ган зудгүй, амар жимэр аж төрөхийн утга бэлгэдлийг илэрхийлсэн Ноён хутагтын бүтээсэн Өвгөн суваргын дүрс бүхий САНГИЙН БОЙПОРЫГ бэлэг дурсгалын зориулалтаар хийлгэхээр болж ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН 2 САЯ 500 мянган төгрөгийг төсөвлөжээ. Нэг ширхэгийн үнэ нь 45 мянган төгрөг бөгөөд нийт 50 ширхэгийг захиалсан, тус бүр 5000 төгрөгийн үнэ бүхий 50 ширхэг бэлэг дурсгалын уут зэргийг хийлгэсэн байна.

БАРИМТ: 2025 оны 02 дугаар сарын 07-ний өдөр тус аймгийн ИТХ-ын ажлын албаны дарга Ц.БАТСУГИР тушаал гаргаж аймгийн ИТХ-ын даргын өрөөнд тус бүр нь 180 мянган төгрөгийн үнэтэй ЦАЙНЫ АЯГА хоёр ширхэгийг, 70 мянган төгрөгийн үнэтэй ЦАЙНЫ ГҮЦ нэг ширхэгийг авч татвар төлөгчдийн 430 мянган төгрөгийг зарлагадсан байна.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (18.220.144.56)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.