"БҮСЧИЛСЭН ХӨГЖИЛ-ТӨРИЙН АЛБАНЫ МАНЛАЙЛАЛ” ТӨВИЙН БҮСИЙН ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ЗӨВЛӨГӨӨН ДАРХАН-УУЛ АЙМАГТ ЭХЭЛЛЭЭ
Д.Оюунболд
Үйл явдал
/
Өчигдөр 10 цаг 20 мин
Төрийн албаны тухай хууль болон төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль тогтоомж, бодлого төлөвлөгөөний хэрэгжилт, хяналт шалгалтын үр дүн, ёс зүй сахилга хариуцлагыг чанаржуулах зорилгоор зохион байгуулагдаж буй “Бүсчилсэн хөгжил-Төрийн албаны манлайлал” Төвийн бүсийн төрийн албан хаагчдын зөвлөгөөн Дархан хотод өнөөдөр (2025.04.14) эхэлж, Сэлэнгэ, Дархан-Уул, Төв аймгийн 450 гаруй төрийн албан хаагч оролцож байна.
Зөвлөгөөний эхний өдөр
- Төрийн албаны тухай,
- Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай,
- Хөдөлмөрийн тухай хуулиудын хэрэглээ сэдвээр сургалт хийж, хэлэлцүүлэг өрнөнө. Мөн үдээс хойш “Төрийн албан хаагч эмэгтэйчүүдийн карьер хөгжлийг дэмжих, төрийн албан дахь удирдах түвшний жендер” сэдэвт сургалтыг эмэгтэй албан хаагчдын дунд зохион байгуулж, Дархан-Уул аймгийн ахлах ангийн сурагчидтай “Ирээдүйн төрийн албан хаагчийг хэрхэн бэлдэх вэ?” сэдвээр уулзалт хийгдэнэ.
Зөвлөгөөнийг Монгол Улсын Төрийн албаны зөвлөл, Монгол Улсын Их хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо, Ёс зүйн дэгийн байнгын хороо, Монгол Улсын Ёс зүйн хороо, Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газар, Төрийн албаны салбар зөвлөлүүд хамтран зохион байгуулж байна. Зөвлөгөөн хоёр өдрийн турш үргэлжлэх бөгөөд өнөөдөр таван байршилд сургалт хэлэлцүүлгүүд явагдана. Манай аймгаас 150 төрийн албан хаагч тус зөвлөгөөнд оролцож байна.
Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (18.224.138.39)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.