
ЭРЧИМ ХҮЧ БОЛ ХИЙМЭЛ ОЮУН ХӨГЖҮҮЛЭХ ГОЛ ДЭД БҮТЭЦ
УИХ-ын гишүүн, Инновац, цахим бодлогын байнгын хорооны гишүүн С.Цэнгүүн: ЦХИХХЯ-ны зүгээс “Их өгөгдөл, хиймэл оюуны үндэсний стратеги”-ийг 2025 оны 02 сарын 13-ний өдөр хэлэлцүүлсэн. Ингэснээр хууль эрхзүйн ямар өөрчлөлтүүд хэрэгтэй, ямар шийдвэр гаргах шаардлагатай талаар дүр зураг гарч ирж байна.
Мөн AI хөгжүүлэлтийн гол дэд бүтэц нь эрчим хүч байдаг. Супер процессорууд, дата төвүүд, судалгааны лабораториуд хэвийн ажиллахын тулд эрчим хүчний найдвартай системд холбогдох нь чухал. Миний эрчим хүч яриад байдаг гол шалтгаануудын нэг нь мөн л хиймэл оюун ухааны салбарын суурь бүтцийн хөгжилтэй холбоотой.
Макро зах зээлийн оновчтой таамгуудаараа алдартай IDC-ийн тооцоолсноор хиймэл оюун 2030 он хүртэл дэлхийн нийт эдийн засагт 19.9 их наяд доллар нэмэгдүүлнэ гэсэн тооцоо байна. Үүнийг дагаад кибер аюулгүй байдлын асуудал хурцаар тавигдаж байна. Иймд хууль тогтоогчдод ирж буй цагт бэлэн байх, энэ салбарын ач холбогдлыг ойлгож, ирээдүйгээ зөв тодорхойлох шаардлага нэгэнт үүсээд байна. Ингээд харвал ИЦББХ-ны ач холбогдол, үүрэг маш чухал юм.






-
6 цаг 42 мин