УИХ-ын гишүүн, Инновац, цахим бодлогын байнгын хорооны гишүүн Э.Батшугар:
Өнөөдрийн байдлаар кибер аюулгүй байдал нь зөвхөн үндэсний аюулгүй байдлын асуудал төдийгүй, эдийн засгийн тогтвортой байдлыг хангах чухал хүчин зүйл болоод байна. Иймээс Байнгын хороо кибер аюулгүй байдлын хууль, эрх зүйн орчныг бэхжүүлэх, цахим халдлагаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлэх бодлого баримталж байна. Кибер аюулгүй байдлыг сайжруулах нь зөвхөн төрийн байгууллагуудын анхаарах асуудал биш бөгөөд хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх, олон улсын жишигт нийцсэн технологи, арга хэрэгслийг ашиглах шаардлагатай.
ИЦББХ-ны гишүүний хувьд мэдээллийн технологийн салбарыг төрөөс бодлогоор дэмжих, гарааны бизнесүүдийг хөгжүүлэх, дотоодын зах зээлээ өргөжүүлж, олон улсад өрсөлдөх чадвартай болох нөхцөлийг бүрдүүлэхэд анхааран ажиллаж байна. Инновац, цахим бодлогын байнгын хороо төрийн цахим шилжилтийг эрчимжүүлж, кибер аюулгүй байдлыг ханган, мэдээллийн технологийн салбарыг дэмжих бодлогыг тууштай хэрэгжүүлснээр Монгол Улсын эдийн засаг солонгорч, шинэ боломжууд нээгдэхэд бодитой хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна.






-
6 цаг 40 мин