
Хууль зүй дотоод хэргийн сайд О.Алтангэрэлийн санаачилгаар хэрэгжүүлж буй “Хамгийн чухал нь” эрүүл мэндийн зорилтот үйл ажиллагааны 5-р ээлж өнөөдөр Баян-Өлгий, Увс аймгийн алба хаагчид болон тэдний ар гэрийнхэнд эрүүл мэндийн үзлэг оношилгоо, зөвлөгөө мэдээлэл өгөхөөр замдаа гарлаа.
Энэ удаагийн үзлэг оношилгоонд Хууль зүй, дотоод хэргийн яамны харьяа Баян-Өлгий, Увс аймаг дахь Хил хамгаалах байгууллага, Цагдаа, Дотоодын цэргийн байгууллага, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Шүүх шинжилгээний ерөнхий газар, Архивын ерөнхий газар, Гадаадын иргэн харьяатын газар, Хууль зүйн туслалцааны төвийн 1350 алба хаагч, ажилтнууд болон тэдний гэр бүлийн 2000 орчим хүн хамрагдана.
5-р ээлжийн багт Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн дотор, мэдрэл, гэмтэл, мэс засал, дүрс оношилгооны нарийн мэргэжлийн 8 эмч болон Шүүх шинжилгээний ерөнхий газраас сэтгэл зүйч нийт 9 мэргэжилтний бүрэлдэхүүнтэй ажиллахаар ийнхүү замд гарлаа.
Та бүхний маань алтан шар зам өлзийтэй байхыг ерөөж, салбарынхаа нийт алба хаагч, ажилтнуудын өмнөөс талархал илэрхийлье.






-
6 цаг 18 мин