БОУАӨЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Уртнасан: Стандарттай байгаль орчны салбар хөтөлбөрийг хэрэгжүүлнэ
З.Батхуяг
Үйл явдал
/
Уржигдар 13 цаг 39 мин

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Уртнасан өөрийн нийгмийн сүлжээндээ Стандарттай байгаль орчин хөтөлбөр хэрэгжүүлнэ гэдгээ мэдэгдлээ. Тэрбээр "Стандарт бол улс орны хөгжлийг бүтээлцдэг тулгуур арга хэрэгслийн нэг юм. Стандартыг ягштал баримтлах нь зөвхөн бүтээгдэхүүн (үйлчилгээ)-ний чанарыг баталгаажуулахаас гадна улс орны эдийн засгийн өсөлт, хүн амын эрүүл мэнд, байгаль орчныг хамгаалахад эерэг нөлөө үзүүлдэг хөгжлийн СОЁЛ, ХАНДЛАГА юм.

Стандартыг мөрдүүлж, хөгжүүлэх соёл, хандлагын ӨӨРЧЛӨЛТ нь:

• ОУ-ын стандартыг хангасан бараа (бүтээгдэхүүн)-ийг гадаад зах зээлд гаргах ЭКСПОРТЫН боломжийг нэмэгдүүлнэ

• Чанартай, найдвартай бүтээгдэхүүн (үйлчилгээ)-г хөгжүүлж, Улс орныхоо ӨРСӨЛДӨХ ЧАДВАР-ыг нэмэгдүүлнэ

• Хүн амын эрүүл мэндэд аюулгүй, баталгаатай эмийн хэрэглээг дэмжиж, ЭМИЙН СТАНДАРТ-ыг мөрдөнө

• Хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэл (хадгалалт)-ын стандартын хэрэгжилтээр дамжин ХҮНСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДАЛ хангагдана

• Хог хаягдал, бохирдлыг бууруулж, БАЙГАЛЬД ЭЭЛТЭЙ үйлдвэр (үйлчилгээ) явуулах нөхцөл бүрдэнэ

Байгаль орчны салбарт Хүн, үйлдвэр (байгууллага)-ын үйл ажиллагаа нь хүрээлэн буй орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг багасгах, зохистой ашиглалт, хамгаалалтыг хангах зорилготой хууль тогтоомж, норм дүрэм, хэм хэмжээнүүдтйг цогц болох СТАНДАРТ-уудыг мөрдүүлэхийг чухалчлах юм.

Алс (бичиг тоот, утас)-ааc дамжуулан зааж зааварладаг, шалгаж нэгжиж, торгодог арга барилаас Стандартын тохирол, нийцэлд аудит хийх, үл тохирлыг тасралтгүй сайжруулах бодит байдал, асуудалтай нүүр тулж шийдвэрлэх, хамтын ажиллагааны соёл, хандлагад суурилсан тогтолцоог бүрдүүлэх, хөгжүүлэх аргачлал бүхий “Стандарттай байгаль орчны салбар”-ын шинэ бодлого, үйл ажиллагааг зохион байгуулж ажиллах болно.

Энэ хүрээнд:

🔹Агаарын чанарын зөвшөөрөгдөх хэмжээний стандарт

🔹Утаа тоосонцорын хэмжээг хязгаарлах стандарт

🔹Гол, нуур, гүний усанд нийлүүлэх бохирдлын түвшин, усыг цэвэршүүлүүлэх стандарт

🔹Үйлдвэрүүдийн хаягдал усыг цэвэршүүлэх болон дахин ашиглах стандарт

🔹Ахуйн болон үйлдвэрлэлийн хог хаягдлыг ангилан ялгах, дахин боловсруулах, устгах стандарт

🔹Аюултгай хог хаягдлын хадгалалт, тээвэрлэлтийн стандарт

🔹Хот суурин газрын дуу чимээний дээд хязгаар, барилгын техникүүдийн чимээний стандарт

🔹Цацрагийн аюулгүй ажиллагааны стандарт

🔹Уул уурхайн олборлолтын дараах нөхөн сэргээлтийн аргачлал, стандарт

🔹Ойн сан, газар тариалан, бэлчээрийн зохистой ашиглалтын стандарт

🔹Уур амьсгалын эрсдэлд үндэслэсэн төлөвлөлт, дасан зохицох бодлогыг нэвтрүүлэх арга зүйн стандарт

🔹Уур амьсгалын нөлөөлөл, осол, эмзэг байдлын стандарт

🔹Хүлэмжийн хийн хэмжилт, тайлагнал, баталгаажуулалтын стандарт

🔹Хүлэмжийн хийг буурулах, эрчим хүчний үр ашгийг нэмэгдүүлэх менежментийн тогтолцооны стандарт зэргийг ягштал мөрдүүлэх чиглэлд Байгаль орчин, уур амьсгалын салбарын менежментийн нөөцийг чиглүүлж ажиллах юм" гэлээ.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (3.135.190.188)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.