А.АРИУНЗАЯА: Иргэд ХАЛАМЖ ХАВТГАЙРЛАА гэж шүүмжилдэг атлаа ХАЛАМЖИЙГ НЬ ЗОГСООЁ, олгохоо больё гэхээр ЭСЭРГҮҮЦДЭГ
З.Батхуяг
Ярилцлага
/
2025-04-11

"УЛСТӨРЧИЙН ЯРИА" нэвтрүүлгийн удаах зочноор нэрт улстөрч П.ЖАСРАЙ сайдын зээ охин, УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга А.АРИУНЗАЯА оролцлоо. Тэрбээр 104 жилийн түүхтэй, улстөрийн ууган хүчин МАН-д газрын дарга, нарийн бичгийн дарга, Ерөнхий сайдын Ажлын албаны дарга, Үндэсний статистикийн хорооны дарга, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд зэрэг ажлыг өсөх эрэмбээр хийж байгаад 2024 оны сонгуулийн үр дүнд ЖАГСААЛТААР ГИШҮҮН болж, хууль тогтоох, бодлого боловсруулах эрх авч, төрийн жолоог атгалцах хувь тохиосон азтай нэгэн. Дэлхий нийтийг хамарсан "Ковид-19" цар тахлын үед улсынхаа иргэд, айл өрхийн эрүүл саруул аж төрөх, цалин орлоготой, ажил хөдөлмөртэй байлгах ТҮҮХЭН ҮҮРГИЙГ ГАРДАН ХАРИУЦАЖ "хоногийн хоол", халамжийн бодлогыг ЗӨВ ЗҮЙТЭЙ ЗАРЧМААР ЗӨВ ХУВИАРЛАСАН нэгэн юм. Төрийн түшээ болоод ямар хууль, ямар бодлогод идэвхийлэн оролцож буй болон ХАЛАМЖИЙН СИСТЕМИЙН ТАЛААР цөөн хором ярилцлаа

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
1
0
0
2
Сэтгэгдэл:
Таны IP: (18.218.137.69)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.