Б.ПУНСАЛМАА: Төсвийн төлөвлөлтөд ИРГЭДИЙН ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛНЭ
УИХ-ын гишүүн, Инновац, цахим бодлогын байнгын хорооны гишүүн Б.Пунсалмаа:
Улсын төсөв боловсруулах явцад иргэдийн оролцоо сул, хаана, яаж саналаа өгөх нь ойлгомжгүй, ил тод биш байна. Сангийн яамны вэб хуудас дээр жижиг зар гаргасан болоод л аргалчихдаг. Тэгэхээр цаашдаа иргэдийн оролцоог илүү нэмэгдүүлж, хэрхэн саналаа өгөхийг тодорхой болгож өгөх хэрэгтэй. Мөн урт болон дунд хугацааны хөгжлийн төлөвлөгөөгөө бүр илүү нарийвчилмаар юм билээ. Тав, таван жилээр нь аваад үзчихвэл ирэх жилүүдийн төсөв боловсруулах, батлахад илүү амар, оновчтой болно. Ингээд иргэдийнхээ саналыг сайн авдаг болоод, бүтээн байгуулалт, хөгжлийнхөө төлөвлөгөөг илүү тодорхой болговол хөрөнгө оруулалтууд оновчтой болно.
Энэ мэдээ танд ямар санагдав?

1

0

0

0

0

0
Сэтгэгдэл:
Таны IP: (3.15.145.73)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
-
6 цаг 25 мин