
УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар “цахим гэмт хэргээс хүүхдийг хамгаалах” тухай асуудлыг хэлэлцлээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлан Боловсролын сайд П.Наранбаярт хандаж уриалга хэллээ. Тэрбээр “Бид өмнө нь фэйсбүүкгүй байгаад байж болсон. Одоо хүүхдүүд гарч тоглохгүй, сааданд суухгүй дандаа гар утас, таблет үзэж, фэйсбүүк, сошил орчинд хамаг цагаа үрж байна. Ийм замбараагүй хэрэглээ чинь л цахим гэмт хэрэгт өртөх гол шалтгаан болж байгаа. Тийм учраас Боловсролын сайд аа, фэйсбүүкийг түр хугацаанд гурван сар ч юм уу, зургаан сар ч юм уу хааж, хязгаарлавал ямар вэ... Ямар үр дүн гарах вэ гэдэг нь их сонин байна” гэв.
Гишүүний асуулт, саналын хариуд “Та их сонирхолтой, шинэлэг санал дэвшүүллээ. Нээрээ бид энэ саналыг тодорхой нэг сургуульд хэрэгжүүлээд туршаад үзье. Сошил, фэйсбүүк бол хэвлэлийн гол хэрэгсэл шүү дээ. Хүүхдүүд гэлтгүй, би чухам фэйсбүүкгүй яах бол гэж бодож байна. Би чинь 110 мянган дагагчтай, өдөр тутам энэ платформоос мэдээлэл авдаг хүн шүү дээ. Нээрээ хэсэг хугацаанд хаачихвал яах бол... үнэхээр сонирхолтой байж мэдэх юм” гэлээ.






Холбоотой мэдээ
-
1 цаг 20 мин
-
Өчигдөр 17 цаг 06 мин
-
Өчигдөр 15 цаг 20 мин
-
Өчигдөр 15 цаг 17 мин
-
Өчигдөр 15 цаг 14 мин
-
Өчигдөр 09 цаг 32 мин
-
Өчигдөр 09 цаг 30 мин
-
Өчигдөр 09 цаг 27 мин
-
Уржигдар 18 цаг 33 мин
-
Уржигдар 18 цаг 30 мин
-
Уржигдар 18 цаг 28 мин
-
Өчигдөр 17 цаг 06 мин
-
Уржигдар 18 цаг 20 мин
-
Өчигдөр 15 цаг 20 мин
-
Уржигдар 13 цаг 19 мин
-
Уржигдар 18 цаг 33 мин
-
Уржигдар 18 цаг 25 мин
-
Уржигдар 18 цаг 18 мин