Нийслэлээс төрсөн хосууд хуримлалаа
З.Батхуяг
Үйл явдал
/
2025-04-16

Нийслэлийн нутгийн захиргааны байгууллага НОБГ, ОСНААУГ, УСУГ, НЦУГ, НБГ, Зорчигч тээвэр 4, Баянгол эрүүл мэндийн төвөөс ажил амьдралын зам мөрөө холбосон долоон хос “Гэрлэх ёслолын ордон”-д өнөөдөр хуримлалаа. Хосуудын хамгийн ахмад нь 30 жил ханилж Сувдан хуримаа хийж байгаа ОСНААУГ-ын Зүүн түгээх төвийн машинч 53 настай Б.Батжаргал, машинч 50 настай З.Амаржаргал юм. Хамгийн залуу нь Баянгол эрүүл мэндийн төвийн мэс заслын сувилагч хосууд болох Б.Өсөхбаяр, Н.Цэндзэсэнжав нар байлаа. Гал голомтоо бадрааж, Монгол Улсдаа өрх бүл нэмж байгаа нийт хосууддаа аз жаргал хүсье.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.115.206)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.