Иргэдийн төлсөн ТАТВАРЫН 10 саяар ОО өрөөгөө засварлаж, 6 саяар ЗОЛГОЛТ хийсэн ЗАСАГ ДАРГА
З.Батхуяг
Сэдэв, асуудал
/
2025-04-16

Хан хэнтийнхэн хэзээнээсээ Чингис хааны төрж өссөн нутгийнхан хэмээн өөрсдийгөө ихэд өргөмжилдөг. Одоогийн Засаг дарга Д.АЮУРБУНЬ ч ялгаагүй нэгэн бололтой. Учир нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу төрийн бүх байгууллагууд Их эзэн Чингис хааны иш хөргийг залсан.

Хэнтий аймаг ч бас бас Д.Чогсомжав даргын үед Чингисийн хөргөө залчихсан байсан. Гэтэл Д.Аюурбунь дарга дахин “ЧИНГИС ХААНЫ ИШ ХӨРӨГ”-ийг тахих ёслол гэгчийг санаачлан зохион байгуулж ТАВГИЙН ИДЭЭ, ХЭВИЙН БООВ /СУУРЬ ЕЭВЭН, ААРУУЛ ШАР ТОС зэргийг төсвийн мөнгөөр авах захирамж гаргасан байна.

Мөн 2025 оны 02 дугаар сарын 03-нд “Аймгийн шагналд хөрөнгө зарцуулах тухай” А/56 тоот захирамж гаргаж “Хүндэт тэмдэг”, “Хан Хэнтийн алдартан” тэмдэг, “Жуух бичиг” зэргийг захиалахад 9.950 төгрөг зарцуулсан байна.  Хамгийн сонирхолтой нь энэ аймгийн дарга нар АРИУН ЦЭВРИЙН ӨРӨӨГӨӨ 10 сая төгрөгөөр засуулжээ.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (18.216.115.2)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.