Цахим орчинд хүүхдийг хориотой болон хортой агуулгаас урьдчилан сэргийлэх, хамгаалах журам батлагдлаа
Д.Оюунболд
Үйл явдал
/
Өчигдөр 12 цаг 57 мин

Сүүлийн таван жилд цахим орчинд үйлдэгдсэн 40,900 гэмт хэргийн улмаас 459 хүүхэд хохирчээ. Үүний зэрэгцээ үе тэнгийн дээрэлхэлтэй холбоотой 350 дуудлага бүртгэгдсэнээс 29 нь цахим орчинд үйлдэгдсэн байна. Цахим дарамт 2022 онд 83 байсан бол 2023 онд 448 болж өссөн. 

 

Тэгвэл 7-12 насны хүүхдүүдийн 50%, 13-18 насныхны 77% нь Фэйсбүүк ашигладаг бөгөөд тэдний 87% нь цахим халдлагад өртжээ. Халдлагад өртсөн хүүхдүүдийн 59% нь эцэг эхдээ мэдэгддэггүй, 67% нь нэгээс олон хаягтай байдаг. Хүүхдүүдийн 89% нь гэртээ хяналтгүй үедээ Фэйсбүүкэд нэвтэрдэг байна. Статистикаас харахад цахим гэмт хэргийн улмаас хохирсон хүүхдийн тоо жилд дунджаар 62.2%-иар өсжээ.

 

Иймд Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам цахим орчинд хүүхдийг хамгаалах зорилгоор “Цахим орчинд хүүхдийг хориотой болон хортой агуулгаас урьдчилан сэргийлэх, хамгаалах журам”-ыг баталлаа. Уг журамд:

 

  • Боловсролын байгууллага, багш нар хүүхэд, эцэг эхтэй харилцахдаа аюулгүй платформ ашиглах, Фэйсбүүк зэрэг нийгмийн сүлжээг гэрийн даалгавар, мэдээлэлд ашиглахгүй байхыг зөвлөсөн.

  • Цахим орчинд контент байршуулагч, эцэг эх, боловсролын байгууллага, интернэтийн үйлчилгээ үзүүлэгч, төрийн байгууллагуудын хүүхдийг хамгаалахад чиглэсэн тодорхой арга хэмжээг заажээ

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (3.23.104.114)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.