Батлан хамгаалах яам дэргэдээ “СОЁМБО” гэх цэвэр усны үйлдвэртэй. Зэвсэгт хүчний 011 дүгээр ангийн тус үйлдвэр цагт 0.5 буюу 1.5 литрийн савлагаатай 2300 ширхэг ус үйлдвэрлэх хүчин чадалтай гэгдэж байв.
Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчин болон 70 гаруй супермаркет, 10 гаруй аж ахуйн нэгж байгууллагуудтай хамтран ажиллаж, стандартын шаардлага хангасан цэвэр усыг ISO 9001:2015 стандартыг нэвтрүүлэн үйлдвэрлэж эхэлсэн. Энэ цэвэр усны үйлдвэр Батлан хамгаалах болон Зэвсэгт хүчний салбарын хэрэгцээг бүрэн хангах хүчин чадалтай гэж тухайн үедээ онцолж байв.
Салбарынхаа цэвэр усны асуудлыг бүрэн шийдэх хэмжээний үйлдвэртэй Зэвсэгт хүчний салбар ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН 282 сая 948 мянган төгрөгөөр 33 мянга 288 ширхэг ЦЭВЭР УС АВНА гэх тендер зарлажээ. Энэ нь зэвсэгт хүчний 2025 оны хэрэгцээг юм байх.
Цэргүүд төмөр замын бүтээн байгуулалтад оролцох үед “Талх чихэр” ХХК-ийн “Атар” талхыг нэг ширхэгийг 25 мянган төгрөгөөр шахсан гэдэг ярих нэг хэсэг гарч, нийгэмд шуугиан тарьж байв. Гэтэл салбартаа ЦЭВЭР УСНЫ ҮЙЛДВЭРТЭЙ атлаа бусдаас цэвэр ус худалдан авах тендер зарласан Зэвсэгт хүчний жанжин штабын удирдлагууд төсвийн мөнгийг зориулалтын бусаар зарцуулах гэж байна уу гэх хардлагыг төрүүлж байна.
Төрийн хэмнэлтийн тухай хуульд “төр, түүний бүх шатны байгууллага, нийтийн алба, тэдгээрийн үйл ажиллагаанд санхүүгийн сахилга батыг мөрдүүлж, ил тод байдлыг хангах, үр ашгийг нэмэгдүүлэх, үрэлгэн байдлыг хязгаарлана” гэж заасан байдаг.
Хэмнэлтийн горим хэрэгжүүлэхдээ “энгийн хялбар, чанга хатуу байх”, .үр ашигтай байх, иргэд, олон нийтийн ашиг сонирхолд нийцэж, тэдний дэмжлэгийг хүлээхүйц түвшинд тодорхойлогдсон байх зэргийг шалгуур болгосон. Түүнчлэн нөөцлөх шаардлагатай бараа, материалыг үр ашиггүй удаан хадгалах, шаардлагагүйгээр их хэмжээгээр бараа, материал бэлтгэх, нөөцлөхийг хориглоно гэсэн заалтуудтай зөрчилдөж байна.
Тухайлбал тендерийн баримт бичигт дурдсан дээрх ЦЭВЭР УСЫГ Зэвсэгт хүчний 310-р ангийн агуулахад нөөцлөж хураана гэсэн байна.






Холбоотой мэдээ
-
18 цаг 50 мин
-
Өчигдөр 12 цаг 50 мин
-
Уржигдар 19 цаг 08 мин
-
Уржигдар 19 цаг 06 мин
-
Уржигдар 19 цаг 02 мин
-
Уржигдар 18 цаг 59 мин
-
Уржигдар 18 цаг 56 мин
-
Уржигдар 18 цаг 53 мин
-
Уржигдар 18 цаг 48 мин
-
Уржигдар 17 цаг 49 мин
-
Уржигдар 15 цаг 55 мин
-
Уржигдар 15 цаг 24 мин
-
Уржигдар 12 цаг 09 мин
-
Уржигдар 18 цаг 48 мин
-
2025-04-15
-
Уржигдар 19 цаг 08 мин