Голомт банкны бүх төрлийн кредит картад үйлчлэх CASHBACK зарлагдлаа
Үйл явдал
/
Уржигдар 17 цаг 44 мин

Голомт банк кредит картаа төрөл бүрийн сонголттойгоор харилцагчдадаа хүргэж, карт бүрийн онцлогт тохирсон хөнгөлөлт, урамшууллаар бэлэг барьсаар ирсэн. Харин энэ удаа олон улсын эрхтэй кредит картаараа олон улсын худалдааны вэбсайтуудад төлбөр төлөхөд үйлчлэх буцаан олголттой урамшууллыг хэрэгжүүлж байна.

Хэрэв та Голомт банкны Visa, Master, American Express, UnionPay брэндийн кредит картын харилцагч бол доор дурдсан вэбсайтуудаас онлайн худалдан авалт хийж, төлбөрөө төлөөд үнийн дүнгийнхээ 5%-ийг буцаан аваарай.

Урамшуулал үйлчлэх вэбсайтууд:

2024.12.18-ныг дуустал:

2024.12.31-нийг дуустал:

Буцаан олголттой урамшууллын хугацаа вэбсайт бүр дээр өөр байх тул та өөрт хэрэгцээтэй бараа бүтээгдэхүүнээ урамшууллын хугацаа дуусахаас өмнө амжиж захиалаарай.

Санамж:

  • Худалдан авалтын доод дүн 300,000₮ байна.
  • Нэг харилцагчид олгох буцаан олголтын дээд хэмжээ 200,000₮ байна.
  • Буцаан олголт гүйлгээ хийснээс хойш 7 хоногийн дотор таны дансанд орно.

Нэмж дурдахад он дуусахаас өмнө олон улсын эрхтэй кредит картад зориулсан хэд хэдэн хөнгөлөлт, урамшууллыг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн тул кредит картын харилцагч болж амжаагүй хүмүүс ЭНД дарж, картын дэлгэрэнгүй нөхцөлтэй танилцана уу.

Та хөнгөлөлт, урамшуулал болон картын нөхцөл, шалгууртай холбоотой мэдээллийг Харилцагчийн үйлчилгээний төвийн 1800-1646 дугаарт холбогдон лавлаарай.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (3.147.71.175)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.