Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Ялбаг голын хөндийн нөхөн сэргээлтэд Airseed буюу үрийн бөмбөг турших туршилтын ажил
Г.Алтанзагас
Үйл явдал
/
2023-07-29

 

Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Ялбаг голын хөндийн нөхөн сэргээлтэд Airseed буюу үрийн бөмбөг турших туршилтын ажил.
“Оюу толгой” ХХК нь нийгмийн хариуцлагын хүрээнд “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэмжин “Нэг зуун сая мод” тарьж ургуулах үүрэг амлалт авсан.
Энэ хөтөлбөрийн хүрээнд “Оюу толгой” ХХК нь Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Ялбаг голын хөндийд уул уурхайн болон бичил уул уурхай, хууль бус алт олборлолтын улмаас эвдэрсэн 334.7 га газарт нөхөн сэргээх эхний ажлаа хүлээн авч, гурвалсан гэрээнд гарын үсэг зурсан. Энэ нөхөн сэргээлтийн ажилд орон нутгийн “Бугант нандин” ХХК болон “Үзэгт дэлгэр” ХХК-тай хамтран 2022 онд техникийн нөхөн сэргээлтийн ажлаа эхлүүлэн энэ онд дуусгахаар ажиллаж байна.
 
 
Мөн энэ онд Airseed-ийн туршилт буюу тусгай бэлтгэсэн үрийн бөмбөгийг төлөвлөсөн талбайдаа Дрон ашиглан цацаж, Биологийн нөхөн сэргээлт хийх туршилтын ажлыг Рио Тинто компанийн Хаалтын группийн тусламжтайгаар Австрали улсын Airseed Technology компанитай хамтран амжилттай хэрэгжүүлж эхлээд байна.
Сэтгэгдэл:
Таны IP: (52.14.100.101)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.