“Тамын 50” гэгдэх авто замын гүйцэтгэгчдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ
"Тамын 50" гэгдэх уг замыг засаж, шинэчлэхийн хажуугаар ийм байдалд хүргэсэн зураг зохиогч, гүйцэтгэгч, хяналт тавьсан этгээдүүдтэй хатуу хариуцлага тооцно. "Чайна Жео" компанитай шүүхийн маргаан иргэний журмаар үүсгэж тодорхой нөхөн төлбөрийг авсан, гэхдээ асуудал үүгээр дуусахгүйг сайд С.Бямбацогт сануулаад, Хууль хяналтын байгууллагад шилжүүлж, эрүүгийн хариуцлага тооцуулахаар боллоо.
Зам тээвэр хөгжлийн яамны зүгээс 2023 оныг "Бүрэн цахимжсан-бүтээмжийг дээшлүүлж, хариуцлага үр дүнг тооцох жил” болгон зарласан. Уг ажлын хүрээнд дахиж ийм асуудал автозамын салбарт гаргахгүй байх талаар бүх арга хэмжээг авч ажиллана гэдгээ салбарын сайд нь мэдэгдээд байна.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.147.82.252)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
-
2024-11-20