Үерийн голомтод анхны аврах ажиллагаа зохион байгуулсан багт “Батламж” гардууллаа
Г.Алтанзагас
Үйл явдал
/
2023-07-29

ОБЕГ-ын харьяа Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр анги нь энэ сарын 08-ны өдөр Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт болсон үерийн голомтод анхны өндрөөс аврах ажиллагааг зохион байгуулж, иргэний амь насыг авран хамгаалсан.

Тус анхны нислэгт оролцсон БНФУ-ын Хэли-Юнион компанийн болон Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангийн алба хаагчдад талархал илэрхийлж, “Батламж” гардууллаа.

Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр анги нь 2022 оны дөрөвдүгээр сарын 22-нд анхны нислэгээ үйлдснээс хойш өнөөдрийг хүртэл 73 удаагийн шуурхай дуудлагыг хүлээн авч, иргэдийн амь насыг авран хамгаалах тусгай үүргийн нислэгийг гүйцэтгэн, 107 иргэнийг /том хүн-72, хүүхэд-35/ эрүүл мэндийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.128.31.227)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.