ОХУ: Москва руу халдсан Украйны гурван дроныг устгасан
Г.Алтанзагас
Үйл явдал
/
2023-08-01

Өнгөрсөн даваа гарагт (2023.07.24) үүнтэй ижил явдал гарч Украйны хоёр нисгэгчгүй онгоц Москва хотод халдан, нэг нь Батлан хамгаалах яамны төв байртай их ойролцоо дөхөж ирсэн билээ. Украйны шадар сайд Михайло Федоров даваа гарагийн (2023.07.24) халдлагын дараа дроноор дахин цохилт өгөх болно гэж мэдэгдэж байсан. Харин ням гарагт болсон халдлагын талаар Киевээс ямар нэгэн мэдэгдэл хийгээгүй байна.

ОХУ Украйны эсрэг явуулж буй тусгай цэргийн ажиллагаа бүрэн хяналтад байгаа гэж иргэддээ мэдээлдэг. Гэхдээ сүүлийн үед Украйны дронууд агаарын хамгаалалтын системд баригдалгүйгээр Москвад хүрж, халдаж байгаа нь ОХУ-ын эрх баригчдын хувьд нүүр улайлгах зүйл юм.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.117.78.215)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.