Хан Тайшир уулын аймаг, Говь-Алтай аймаг байгуулагдсаны 100 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал эхэллээ. “Хан Тайшир уулын аймаг 100 жил” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан “Төрөлх Алтай хөдөөгийн сэргэлт” сэдвээр илтгэл хэлэлцүүлснээр нээв. Цаашид Говь-Алтай аймаг хэрхэн хөгжих вэ гэдэг асуултын хүрээнд “Төрөлх Алтай” ТББ-ын зүгээс нийслэлд үйл ажиллагаа явуулдаг судалгааны байгууллагууд болон эрдэмтдийг оролцуулсан бодлогын судалгааг хийлгэсэн байна.
Энэ нь эцсийн бодлогын судалгаа биш бөгөөд санал болгон дэвшүүлж байгаа судалгаа гэдгийг Д.Амарбаясгалан дарга илтгэлийнхээ эхэнд тодотголоо. Энэхүү бодлогын судалгаагаар гарсан судалгааг орон нутгийн түвшинд болон УИХ, Засгийн газар төдийгүй орон нутгийн түвшинд хэлэлцүүлсэн бөгөөд цаашид бодлогын цөм болгож явах бүрэн боломжтой гэж үзсэн учраас өнөөдөр ийнхүү Алтайчуудад танилцуулан, хэлэлцүүлж байгаа ажээ. Ингэснээр цаашид Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого болох “Алсын хараа 2050”, Шинэ сэргэлтийн бодлогод тусгахаас гадна улс төрийн намуудын мөрийн хөтөлбөрт хүртэл тусгах бүрэн боломжтой гэж үзэж байгаа ажээ.
-
2024-11-20