Хан Тайшир уулын аймаг 100 жил сэдэвт эрдэм шинжилгээний хурлын үндсэн итгэлийг ''Чингис хаан'' музейн захирал, академич, түүхийн ШУ-ны доктор, профессор С. Чулуун тавилаа. С. Чулуун доктор энэ тухайд: Засагт Хан аймгаас Хан тайшир уулын аймаг байгуулах хүртлэх үйл явдлын талаар өгүүлэн илтгэл тависан. Засагт хан аймаг бол 16-аар зууны сүүлд үед байгуулагдаж, 20р зууны эхэн үед 1923он хүртлэх Засагт Хан аймаг гэж нэрлэгдэж ирсэн. Энэ хугацаанд Засагт Хан аймаг өмнө талдаа Манж чин улстай, хойд талдаа хаант Орос улстай хил залгаж, өргөн уудам нутгийг хамран оршдог байлаа. Нэгэн цагт Засагт Хан аймгийн нутаг одоогийн ОХУ-ын Красноярскын хязгаар, Енисей мөрний сав нутаг хүртэл өргөмжиж байсан. Хойд зүгийн Засагт Ханы ноёд Оросын эзэн хаадтай эн тэнцүү харилцаж, дипломат бодлогоор Орос улсыг Тагна Тувагийн нуруу Хөвсгөл, Увс нуурыг эзлэхээс хамгаалан сууж байсан. Мөн Засагт Хананыхан өмнө талдаа Манж чин улстай эн тэнцүү харьцахыг хүсэж, 1691 онд халхын Ханхын Хан-ууд Долон нуур чуулахад Засагт ханы Гэндэн хунтайж тэргүүтэй хүмүүс 4 жил сэлэнгийн сав нутагт суусан байх жишээтэй. Ингээд Засагт Ханыхан Монголын тусгаар тогтнол онцгой түүхэн үүрэг гүйцэтгэсэн. Товчхондоо Засагт Хан аймаг 16-р зууны сүүлд байгуулагдах үеэс 20-р зууны эхэнд Хан Тайшир уулын аймаг байгуулагдах хүртлээ Монголын түүхэнд тэр дундаа улсын дотоод эв нэгдэл, гадаад ертөнцөд онцгой үүрэг гүйцэтгэсэн түүхтэй.
Тэгэхээр: Засагт Хан аймгийн голомт нь Хан Тайшир уулын аймаг 1912 онд Хан Тайшир уулын аймаг гэж нэрлэгдэж байсан түүхтэй.
-
2024-11-20