“МАКС” Д.Ганбаатар хоёр азарга адуугаа дуудлага худалдаагаар зарж олсон ашигаа “ИД ШИДИЙН ОРОН-ГОВЬ-АЛТАЙ” төсөлд хандивлажээ
З.Батхуяг
Үйл явдал
/
2023-08-01

Хантайшир уулын аймгийн 100 жилийн ой, Говь-Алтай аймгийн баяр наадам энэ өдрүүдэд үргэлжилж байна. Баяр дээр баяр нэмж, хүүхэд багачуудын сурч боловсрох, эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг нэмэгдүүлэх зорилгоор “Лантуун дохио” ТББ-аас санаачилсан “ИД ШИДИЙН ОРОН –ГОВЬ-АЛТАЙ” салбарын төслийг нээх гэж буй юм. Дээрх төсөлд Говь-Алтай аймгийн нутгийн зөвлөлийн дарга, Монгол улсын Хөдөлмөрийн баатар, Тод манлай уяач Д.Ганбаатар хувь нэмрээ оруулж өөрийн нэр дээрх хоёр азарга адуугаа дуудлага худалдаагаар зарж олсон ашиг болох 200 сая төгрөгийг нэмэрлэсэн бол нутгийн иргэдийн нэмэр тусаар тус төсөлд 300 орчим сая төгрөг цуглараад байгаа аж.

Тус ойд УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан, Ш.Раднаасэд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан тэргүүтэй төрийн өндөр дээд албан тушаалтнууд, “Макс” группийн Ерөнхийлөгч Д.Ганбаатар, Д.Цэрэнжигмэд, “Алтай групп”-ийн Ерөнхийлөгч Тод манлай уяач Х.Бат-Эрдэнэ тэргүүтэй бизнесменүүд уригджээ.

 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.217.161.27)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.