Хасагдсан морийг хүчээр уралдуулсан гэх цагдаагийн даргыг шалгаж эхэлжээ
Г.Алтанзагас
Үйл явдал
/
2023-08-01

Хан Хэнтий уулын аймгийн 100 жил хэл ам, маргаантай болж өнгөрлөө.

Их насанд түрүүлж ирсэн уяач Б.Отгонсэлэнгийн хээр морины сэрвээ 145 см-тэй тул хэмжилтээр хасагдаж, хашаанд байсныг байсныг хүч түрэн гаргаж уралдуулсан тул түрүү мориор тооцохгүй гэсэн. Энэ талаар мэдэгдэхдээ цагдаагийн нэр бүхий албан тушаалтан гэсэн.

Мэдэгдэлд дурьдагдсан нэр бүхий хүн бол Хэнтий аймгийн Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Д.Батхүү бөгөөд цагдаагийн байгууллагаас мэдээллийг нягтлах зорилгоор албаны шалгалт хийж эхэлжээ.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.117.145.67)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.