Хятадын Гадаад хэргийн сайдаар буцаан томилогдсон Ван Иг Вашингтонд айлчлахыг албан ёсоор урьсан талаар АНУ-ын төрийн департментын төлөөлөгч Матт Миллер мэдэгджээ. Тэрбээр Даваа гарагт АНУ-ын Зүүн Ази, Номхон далайн асуудал эрхэлсэн нарийн бичгийн даргын туслах Даниел Критенбринк болон Хятадын Гадаад хэргийн яамны Хойд Америк, Далайн асуудал эрхэлсэн ерөнхий захирал Ян Тао нартай уулзах үеэрээ урилгыг өгсөн гэж мэдэгдэв. Гэхдээ Ван И урилгыг хүлээж авах эсэх нь хараахан тодорхойгүй байна.
Хятадын Гадаад хэргийн сайд асан Цин Ган олны өмнө харагдахаа больсноос сарын дараа Ван Иг өнгөрсөн долоо хоногт уг албан буцаан томилсон. Өмнө нь Хятад улсаас АНУ-д суух Элчин сайдаар ажилласан Цин Ган өнгөрсөн нэгдүгээр сард Хятадын Гадаад хэргийн сайдаар томилогдсон ч ердөө зургаан сарын дараа огцров. Түүнийг эрүүл мэндийн шалтгаанаар ажлаа өгсөн гэж Хятадын Гадаад хэргийн яамнаас мэдээлсэн.
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Антони Блинкен өнгөрсөн зургадугаар сарын 18-нд Цин Гантай уулзсан байдаг. Тэрбээр сүүлийн таван жилд анх удаа Хятадад айлчилсан АНУ-ын топ дипломат болсон. Өдгөө 69 настай Ван И Хятадын Гадаад хэргийн сайдаар 2013-2022 оны хооронд ажилласан юм.
-
2024-11-20