Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нарт яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлжээ
Г.Алтанзагас
Үйл явдал
/
2023-08-03

Авлигатай тэмцэх газраас УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Эрдэнэс Тавантолгой ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг нарын хэргийг яллах дүгнэлт үйлдүүлж, шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллага руу долдугаар сарын 21-нд шилжүүлсэн тухай АТГ-аас мэдээллээ.

Улмаар Нийслэлийн прокурорын газраас өчигдөр буюу наймдугаар сарын 1-нд тэдэнд холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдээд шүүхэд хэргийг шилжүүлсэн аж.

УИХ-ын гишүүн Т.Аюурсайханыг:

  • Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д хамаарах нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон байж болзошгүй, мөн үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, мөнгө угаасан гэх хэргээр,

"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуягийг:

  • Удирдах албан тушаалтнаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх хэргээр тус тус яллах дүгнэлт үйлдсэн байна.
 
Сэтгэгдэл:
Таны IP: (3.129.45.144)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.