Иргэдийн гомдлоор спорт мотоцикл, машинд шалгалт хийж журамлаж эхэлжээ
Г.Алтанзагас
Үйл явдал
/
2023-08-03

Спорт автомашин, мотоциклтой залуус шөнийн цагаар иргэдийн амгалан тайван байдлыг алдагдуулж байна гэх дуудлага цагдаагийн байгууллагад ихээр ирж байгаатай холбогдуулан хяналт шалгалт хийж байна.

2023 оны эхний зургаан сарын байдлаар энэ төрлийн 88 гомдол, мэдээлэл ирсний 34 нь долоодугаар сарын 25-31-ний хооронд бүртгэгджээ.

Наймдугаар сарын 01-02-нд шилжих шөнө 42 мотоцикл, спортын зориулалтаар тоноглосон байж болзошгүй 46 автомашиныг хөдөлгөөнд оролцох үед нь шалгасан байна.

Шалгалтаар спорт зориулалтаар тоноглосон автомашинтай нийтийн хэрэгцээний зам дээр аюултай үйлдэл хийх, дуу чимээ гаргах, мотоцикл сонирхогч залуус эрхийн үнэмлэхгүй, улсын бүртгэлийн дугааргүй, яндан, дуу намсгуур гэмтсэн, байхгүй, яндангаас гарах дуу чимээний түвшин MNS 4599 стандартад тогтоосон хэмжээнээс хэтэрсэн тээврийн хэрэгсэлтэйгээ хөдөлгөөнд оролцсон зөрчил  илэрчээ.

Зөрчилтэй 8 мотоцикл, 3 автомашины жолоочид хариуцлага тооцож, 10 автомашины гэрчилгээг түр хураан техникийн үзүүлэлтийг шалгаж байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.223.210.249)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.