СХД-д хоёр сайд, гурван гишүүн очиж, 4 сургуулийн гацсан барилга "амь оров"
Г.Алтанзагас
Үйл явдал
/
2023-08-03

Сонгинохайрхан дүүрэгт барилгын ажил нь гацаад буй 2 сургуулийн өргөтгөл, 2 сургуулийн барилга дээр өнөөдөр /2023.08.02/ Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа, Э.Батшугар, П.Анужин болон холбогдох алба, хэлтсийн мэргэжилтнүүдийн хамт ажиллаж, цаашид хэвийн ажиллах боломжоор хурдан хугацаанд ашиглалтад оруулах чухал шийдвэрүүдийг гаргалаа.

Тухайлбал, дүүргийн 19 дүгээр хорооны 62 дугаар сургуулийн өргөтгөл, 18 дугаар хорооны 12 дугаар сургуулийн өргөтгөл, мөн дүүргийн 20 дугаар хороонд баригдаж буй 480 хүүхдийн сургууль, 32 дугаар хорооны 600 хүүхдийн сургуулийн барилгын ажил санхүүжилтгүйн улмаас зогсоод байсныг шийдвэрлэж, энэ он дуусахаас өмнө ашиглалтад оруулахаар боллоо.

Хичээлийн шинэ жил эхлэх гэж буйтай холбогдуулан 12 дугаар сургуулийн өргөтгөлийн барилгыг хэсэгчлэн ашиглалтад оруулахаар ажиллаж байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.191.103.144)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.