"Монгол-Хятадын" ЭКСПО зохион байгуулах ажилын хурал боллоо
“Монгол-Хятадын экспо” нь хоёр улсын "Иж бүрэн стратегийн түншлэлийн" хүрээнд 2 жил тутамд зохион байгуулагддаг арга хэмжээ юм. Цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан 2 жил завсарласан “Монгол-Хятадын экспо” энэ оны 09 дугээр сарын 06-10-ны өдрүүдэд БНХАУ-ын Хөх хотод болно.
4 дэх удаагийн экспогийн зохион байгуулагчаар Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, бусад яам, агентлаг болон БНХАУ-ын Худалдааны яам, ӨМӨЗО-ы Ардын Засгийн газар ажиллаж байна.
Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн хуралдаанаар, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуунаар ахлуулсан Монгол-Хятадын 4 дэх удаагийн экспо зохион байгуулах ажлын хэсгийг баталсан.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.144.116.195)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
-
2024-11-20