Хэнтий аймагт ойн хөнөөлт шавжтай гэрлэн урих тавих аргаар тэмцлээ
Ойн хөнөөлт шавж Өрөөсгөл хүр эрвээхэйн голомттой талбайд гэрлэн урхи тавих аргаар Хэнтий аймгийн Дадал суманд тэмцлийн ажил хийгдэж байна.
ЗГХА Ойн газрын захиалгаар ойн мэргэжлийн байгууллага “Залуу төгөл” ХХК Хэнтий аймгийн Дадал сумын төв орчим болон Ононгын бургас, Асгатын даваа, Харьяастай, Хонин нуга, Сэлбийн дэв, Баянцагаан, Хуурай цээнэт, Устай цээнэт, Амирлангуй зэрэг газруудад 2023 оны долоодугаар сарын 26-ний өдрөөс эхлэн бага долгионт гэрлэн урхи болон тусгайлан бэлдсэн дэлгэц байрлуулан нийт 2500 га талбайд тэмцлийн ажлыг гүйцэтгэж байна.
ГЭРЛЭН УРХИ ТАВИХ АРГЫН ОНЦЛОГ:
Өрөөсгөл хүр эрвээхэй бие гүйцсэн шатандаа шөнийн идэвхтэй нислэг хийдэг. Эрвээхэйн нислэгийн хугацаа буюу долоодугаар сарын гурав дахь долоо хонгоос есдүгээр сарын эхний долоо хоногийн хугацаанд явагддаг. Энэ нь эрвээхэйн гэрэлд бөөнөөрөө цуглан ирдэг онцлогт тулгуурласан арга юм.
Нарны гэрлээр цэнэгээ авдаг тухайн зүйлийн хөнөөлт шавжийн гэрэл мэдрэх давтамж дээр тохируулсан чийдэн бүхий үйлдвэрийн гэрлэн урхи, мөн тусгайлан бэлдсэн дэлгэц байрлуулан нэмэлт гэрэл асаан эрвээхэй нисэж буй газар орчинд байрлуулан, цугласан шавжийг устгалд оруулдаг.
Сэтгэгдэл:
Таны IP: (18.116.40.151)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
-
2024-11-20