БНСУ-д 14 хүнийг шархдуулсан зэвсэгт халдлага гарчээ
Г.Алтанзагас
Үйл явдал
/
2023-08-05

Өчигдөр буюу  /2023.08.03/ БНСУ-ын Сөүл хотоос өмнө зүгт оршдог Сённам хотод автомашин, хутга хэрэглэсэн халдлага гарч, 14 хүн шархадсан хэрэг гарчээ.

Кёнги мужийн Соннам хотын Бунданг дүүргийн Сохён мётроны буудлын гадаа 20 гаруй насны залуу явган дөрвөн зорчигчийг машинтай мөргөж гэмтээсний дараа хутга барин ойролцоох их дэгүүрт орж 10 гаруй хүнийг бэртээж, гэмтээсэн хэрэг гарсан байна.

Иргэдийн дуудлагаар цагдаагийн албаныхан ирж баривчилсан бөгөөд гэмтсэн иргэдийг эмнэлэгт хүргэсэн байна.

Халдлагад өртсөн иргэдийн хоёр нь хөнгөн, 12 нь хүнд хэлбэрийн бэртэл авчээ.

Тэрээр халдлага үйлдэхдээ хар өнгийн хувцас өмсөж, хар нарны шил зүүсэн байсан төдийгүй хүргэлтийн үйлчилгээний ажилтан байжээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.15.143.18)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.