Манай улсад жуулчилж буй 73 настай австрали иргэний 1000 орчим ам.долларыг халаасны хулгайч нар авчээ. Тэрбээр энэ сарын 2-нд “Чингис хаан” музей үзээд өмнөх гарцаар нь зам хөндлөн гарч явсан аж. Гэтэл 3,4 хүн дагаж яваад үүргэвчнээс нь мөнгийг нь хулгайлсан байна. Хохирогч гадаадын иргэний гаргасан өргөдлийн дагуу Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Цагдаагийн цагдаагийн газрынхан шалгаад 29-42 настай дөрвөн эр түүний мөнгийг хулгайлсныг тогтоон мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.
Гадаадын иргэд, жуулчид гэлтгүй монголчууд бид ч хараа хяналтаа сайжруулж, сонор сэрэмжээ дээшлүүлэн хулгайд эд зүйлээ алдахаас сэрэмжлэхийг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа. Хичээлийн шинэ жил 20 гаруй хоногийн дараа эхэлнэ. Түүнээс урьтаад бэлтгэл базаахаар хот руу ирсэн иргэд халаасны хулгайчдын “өгөөш” болох нь их.
Ялангуяа элдэв зүйлд сатааран анзааргагүй яваа иргэдийг дагаж яваад цүнхнээс нь эд зүйл, хэтэвч, гар утас хулгайлдаг бүлэг байдаг учраас тэднээс сэрэмжлэхийг цагдаагийнхан анхаарууллаа.
-
2024-11-20