Сэлэнгэ аймгийн цагдаагийн газар нь “#Нэг зам Нэг соёл” нэгдсэн арга хэмжээний хүрээнд Баянгол сумын байнгын постон дээр ажиллаж, орон нутагт зорчиж яваа жолооч нарын даралт, зүрхний хэмнэлийг үзэж, халуун цай, кофе бяцхан зорчигч нарт хүйтэн жүүс өгч, тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдал болон дугуйны хийг шалгаж эхэлжээ.
Амралт, аялал зугаалгын улиралтай холбоотойгоор зорчих хөдөлгөөний урсгал эрс нэмэгдсэн тул дээрх арга хэмжээг хэрэгжүүлж буй юм байна.
Мөн дараах зөвлөмжийг жолооч нарт хүргэж байна.
-Хэт ядарсан үедээ замын хөдөлгөөнд оролцохгүй байх,
-Хурдаа тохируулах,
-Жолооч болон зорчигч нарын хамгаалах бүсийг зүүлгэх,
-Бага насны хүүхдийг зориулалтын суудалд суулгах,
-Шөнийн цагаар гэрлээ шилжүүлэх,
-Баталгаагүй замаар зорчихгүй байх,
-Гол, үер усны аюулаас болгоомжилж баталгаагүй гүүр, гармаар нэвтрэхгүй байхыг зөвлөлөө.
-
2024-11-20