Пакистанд галт тэрэг замаасаа гарсны улмаас 19 хүн нас баржээ
Г.Алтанзагас
Үйл явдал
/
2023-08-07

Пакистан улсын өмнөд бүсэд галт тэрэг замаасаа гарж, осолдсоны улмаас 19 хүн нас барж, 50 хүн бэртсэн байна. Осол Карачи хотоос 275 км зайд болж, бэртэж гэмтсэн зорчигчдыг ойролцоох эмнэлэгт хүргэжээ. Аврах багийн ажилчид ослын газарт вагонд дарагдсан хүмүүсийг гаргаж авахаар шуурхай ажиллаж эхэлсэн байна. Осол гарсан газартай ойр байрладаг Навабшах болон Синдх мужуудын төв эмнэлгүүд бэртсэн хүмүүсийг хүлээн авахад бэлдэн яаралтай байдал зарлажээ. Төмөр замын сайд Саад Рафик хэлснээр осол гарах үед галт тэрэг хэвийн хурдтай явж байсан аж.

Пакистаны төмөр замын дэд бүтэц хуучирч, муудсан тул үүнтэй ижил осол гарах нь цөөнгүй. Тухайлбал 2021 онд мужид хоёр галт тэрэг мөргөлдөж 40 гаруй хүн амиа алдан, 10 хүн бэртсэн. 2013-аас 2019 оны хооронд галт тэрэгний ослын улмаас 150 хүн нас барсан байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.191.162.73)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.