Тайвань руу довтлох тухай баримтат киног танилцууллаа
Г.Алтанзагас
Үйл явдал
/
2023-08-08

Хятад улс Тайвань руу довтлоход бэлэн байгаагаа харуулсан найман хэсэгтэй баримтат киног танилцуулав. “Мөрөөдлийнхөө хойноос” нэртэй эхний хэсэг нь өнгөрсөн Мягмар гаригт Хятадын Ардын чөлөөлөх армийн 96 жилийн ойн баярын өдөр “CCTV”-ээр цацагджээ. Кинонд Тайванийн ойролцоох цэргийн сургуулилалт, цэргүүдийн яриаг харуулсан байна.Цэргүүд Тайванийг эзэлж авахын төлөө амиа өгөхөд бэлэн гэх зэргээр хэлжээ. “Хэрвээ жинхэнэ тулааны талбарт би бүх сумаа барчих юм бол сөнөөгч онгоц минь миний сүүлчийн пуужин байх болно” гэж Ли Пэн нэртэй нисгэгч ярьсан байна. Ли Пэн нь Тайванийн хоолойд үйл ажиллагаа явуулах үүрэгтэй командлалын харьяа Ван Хай эскадрилийн нисгэгч юм.Үндсэндээ тус баримтат кинонд Хятадын тэнгисийн цэргийн хүчийг илт харуулжээ. Тухайлбал, нисэх онгоц тээгч Шаньдун хөлөг бусад хэд хэдэн байлдааны хөлгийн хамт хөвж явааг кинонд харуулсан байна. Шаньдун хөлөг нь сүүлийн саруудад Тайванийн хоолойгоор тогтмол давтамжтай хөвж өнгөрөх болсон. Энэ үйлдлийг Тайванийн шинжээчид айлган сүрдүүлэх тактик гэж үзэж буй.

Дашрамд дурдахад, Тайванийн Батлан хамгаалах яам өчигдөр /2023.08.06/ өөрсдийн нутаг дэвсгэрийн ойролцоо Хятадын 20 онгоцыг илрүүлжээ. Эндээс 10 нисэх онгоц нь Тайванийн хоолойн гол шугамыг давсан байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.188.113.185)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.