Иргэн Б.БАТ-ОЧИР: Улс даяар ХАНДИВЫН АЯН БИШ хариуцлагын аян өрнөх ёстой
Г.Алтанзагас
Үйл явдал
/
2023-08-08
Иргэн Б.БАТ-ОЧИР: Улс даяар ХАНДИВЫН АЯН БИШ хариуцлагын аян өрнөх ёстой
Иргэн Б. БАТ-ОЧИР:

Хот даяар үерийн улмаас айл өрх их хэмжээний хохирол амсаад байхад, холбогдох Дарга, удирдлагууд ажлаа муу хийж байгаад шаардлага хүргүүллээ.

Захирамж гаргаад хурдан шийдвэрлэсэн бол өнөөдөр "ДӨРВӨН" хүний эрдэнэт амь эрсдэхгүй байлаа. "Хандивын биш Хариуцлагын" аян энд явагдаж байх ёстой боловч энэхүү өдрүүдэд тохиогоод байгаа үерийн гамшгийн хэмжээ хэрээс хэтэрч байгаан хэдийгээр байгалийн гамшигт, үзэгдэл хэдий ч УБ хотын Захирагч Д. СУМЪЯАБАЗАР болон зөвлөх, алба хаагчдыг бүрэн бүрэлдэхүүнээрээ ард иргэдээсээ уучлалт гуйхыг шаардаж байна. 
ҮҮНД:
 
1. Үерийн эрсдэлтэй хэсэгт суурилсан айл өрхийн судалгааг яаралтай гаргаж , аюулгүй болгон шилжүүлж 
2. Газар олголт хийсэн бүх албан тушаалтанд хариуцлага тооцох 
3. ОБЕГ алба хаагчдыг шаардлагатай багаж хэрэгслээр хангах 
4. Үерийн уснаас хангах далан барих төсвийг яаралтай хэрэгжүүлэх 
5. Улс даяараа ус зайлуулах хоолойг шинэчлэн зохион байгуулах 
6. УБ хотын гэр хороолол бууруулах тал дээр дорвитой арга хэмжээ авах 
7. Үерийн усны сан байгуулах гэх мэт шаардлагаа хүргүүллээ. 
 
Сэтгэгдэл:
Таны IP: (3.135.206.229)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.